Өчигдөр /12.23/ Дотоод цэргийн 05 дугаар ангид хугацаат цэргийн алба хаагчид нэгнээ зодсон хэрэг гарсан бөгөөд үүнтэй холбогдуулан цагдаа, дотоодын цэргийн штабаас мэдээлэл хийсэн юм.
Ерөнхий сайд Г.Занданшатар цэрэг дэглэсэн асуудалтай холбогдуулж Хууль зүй, дотоод хэргийн болон Батлан хамгаалахын дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг гаргаж дотоодын цэргийн ангиудад газар дээр нь шалгалт хийж хууль болоод дүрэм зөрчсөн этгээдүүдэд хатуу арга хэмжээ авч ажиллах үүрэг өглөө.