Дэлхийн эдийн засгийн 56 дугаар чуулга уулзалт өчигдөр Швейцарын Холбооны Улсын Давос хотноо “Яриа хэлэлцээний амин сүнсийг сэргээх нь (A Spirit of Dialogue)” сэдвийн дор эхэллээ. Энэ сарын 23-ныг дуустал үргэлжлэх уг чуулганд оролцохоор Монгол Улсын Ерөнхий сайд өчигдөр эх орноосоо мордсон байна. Тэрбээр “Дэлхийн аялал жуулчлалын өндөр түвшний уулзалт”, “Байгаль орчны төлөөх дэлхийн хамтын ажиллагааны эрчийг эрчимжүүлэх нь”, “Тойрог үнэ цэнийн сүлжээнд хиймэл оюуны хэрэглээ” зэрэг салбар хуралдаанд үг хэлж, санал бодлоо илэрхийлэх юм. Мөн Дэлхийн эдийн засгийн манлайлагчдын холбогдох хэлэлцүүлгүүдэд оролцоно. Давосын чуулга уулзалтад 70 гаруй улс орны төр, засгийн тэргүүн, нийт 2700 гаруй төлөөлөгч оролцож байна. Тиймээс Ерөнхий сайд энэ үеэр ажил хэргийн уулзалтууд ч хийх аж.
С.Уул