Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн тог тасарсан асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр, "Нэгдүгээр сарын 20-ны 06:11 цагт "ТЭЦ-IV"-ийн наймдугаар зууханд үлээлт гарч, зогсоохоос өөр аргагүйд хүрсэн. 500 градустай ажиллаж байсан зуухыг зогсоох 50 градус хүртэл буулгахад 4-5 цаг шаарддаг. Үүний дараа засвар эхэлсэн бөгөөд өнөө өглөө 09:46 цагт сүлжээнд залгасан. Энэ хооронд 100 МВт-ын цахилгаан эрчим хүчний хомсдол үүссэн. Бүх турбо генератор, зуух нөөц тоноглолгүйгээр ажиллаж байгаа тул аливаа нэгэнд нь гэмтэл үүсэхэд тэр хэмжээгээр хязгаарлалт хийх шаардлага үүсдэг.
Цахилгааны хязгаарлалт нэг цагийн дараа гайгүй болох байх. Нэг хэрэглэгчийн цахилгааныг 2 цагаас илүү хугацаагаар хязгаарлахгүй. Тог таслахгүй байхыг хичээе. Өнөө маргаашдаа дахин хүндрэл гарахыг үгүйсгэхгүй" гэх мэдээллийг өглөө.