Эрчим хүчний сайдад үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг өгчээ. Энэ талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт "Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд эрчим хүчний салбарт үүсээд буй догдлолтой нөхцөл байдлыг 100 хоногийн дотор шийдвэрлэх, шийдэл гаргах чиглэл өгсөн. Сүүлийн жилүүдэд цахилгаан станцууд баригдаж байна. Гэхдээ энэ өвөл хүйтрээд хүндрэлтэй нөхцөл байдалтай байна. Олон жил яригдсан ДЦС-4-ийн өргөтгөл, ДЦС-5 эрт эхэлчихсэн байсан бол ийм асуудал үүсэхгүй байсан. Гэхдээ Эрчим хүчний сайд богино хугацаанд үр дүн гаргах үүрэг даалгаварыг Ерөнхий сайд өнөөдөр өгсөн" гэх мэдээллийг өглөө.