Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 250 км хүнд даацын хатуу хучилттай авто зам төслийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, концессын гэрээний хугацааг өөрчлөлгүйгээр ирэх есдүгээр сард багтаан ашиглалтад оруулах үүргийг Засгийн газрын хуралдаанаас холбогдох албан тушаалтнуудад өгсөн байна. “Тал нутгийн хөгжлийн зам” ХХК концессэзэмшиж буй бөгөөдтэд төслийн ажлыг гэрээнийхээ хугацаанд дуусгахгүй бол үүнийг нь цуцална гэдгийг анхааруулжээ.
Засгийн газрын 2018 оны 229 дүгээр тогтоолын дагуу Үндэсний хөгжлийн газар дээрх 250 км хүнд даацын хатуу хучилттай авто зам төслийн концессын гэрээг “Тал нутгийн хөгжлийн зам” ХХК-тай 2019 оны гуравдугаар сард байгуулсан аж.
С.Уул