“Улаанбаатархотынолонулсыншинэнисэх буудлын менежмент төсөл”-ийн концессын гэрээнд шинэ оффисын зориулалттай барилга барих, нисэх буудлын авто зогсоолыг өргөтгөхтэй холбогдуулан нэмэлт оруулахаар болжээ. Уг төслийн хөрөнгө оруулах-ашиглахшилжүүлэх төрлийн концессын гэрээг 2019 оны долоодугаар сарын 5-нд Засгийн газрыг төлөөлөн Үндэсний хөгжлийн газар болон “Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт” ХХК хооронд байгуулсан юм. Агаарын тээвэрлэгчдийн тоо жил ирэх бүр нэмэгдэж, оффисын зай талбай зайлшгүй шаардлагатай болжээ. Мөн угтан авагч, үдэн гаргагчдын тоо нэмэгдсэнээс нисэх буудлын авто зогсоолын хүчин чадал хүрэлцэхгүй болсон аж. Тиймээс тус компаниас нисэх буудлын концессын талбайд оффисын зориулалтаар ашиглах барилга барих, авто зогсоолыг баруун болон зүүн тийш өргөтгөх санал ирүүлсэн юм байна. Үүний хүрээнд 250 орчим авто зогсоол нэмж байгуулах нь.