Төрийн албан хаагчдаа тайлангаас чөлөөллөө.Сайд, удирдлагууд eCabinet dashboard ашиглан мэдээллээ шууд авч, албан хаагчдаас тайлан, мэдээ нэхдэг тогтолцоог халж байна гэдгийг Ерөнхий сайд Н.Учрал мэдээллээ.
Тэрбээр, "Төрийн албаны нийт 3000 гаруй суль орон тоо бий. Үүнд хүн нөхөж томилохгүй. Өөрөөр хэлбэл, чиг үүргийн томилгоо тодорхой болтол сул орон тоог царцааж байна. Тангараг өргөсөн төрийн алба хаагчдыг үндэслэлгүй халж, сэлгээ хийгүй байхыг үүрэг болгож байна. Мөн төрийн албан хаагч нарыг нэг өдөр цахимаар ажиллуулна. Хүүхэдтэй, хүүхэдгүй ялгахгүй. Хагас, бүтэнд ажиллуулахгүй гэх тогтоолыг баталж байна" гэж хэлэв.