Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар:
- -Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын Консулын хэлэлцээрийн төсөл,
- -“Монгол Улсын 2027 оны төсвийн төслийг боловсруулахад баримтлах чиглэл батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
- -Улсын Их Хурлын гишүүн Р.Сэддоржийн санаачлан боловсруулсан Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт,
- -Улсын Их Хурлын гишүүн Р.Сэддоржийн санаачлан боловсруулсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт,
- -Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнийн санаачлан боловсруулсан Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт,
- -Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын гишүүдээс санаачлан боловсруулсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт
- -Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэнгийн санаачлан боловсруулсан Барилгын ерөнхий хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт,
- -Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатарын санаачлан боловсруулсан Малчны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт,
- -“Хүүхдийн зуслангийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
- -“Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг зохион байгуулах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
- -“Ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг буууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
- -“Ахмад настны талаар 2026-2028 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
- -Бизнес эрхлэхэд таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн зарим арга хэмжээний талаар,
- -Ерөнхий сайдын шуурхай үүрэг даалгаврын биелэлтийн талаар,
- -Нээлттэй мэдээллийн ил тод байдлын хэрэгжилтэд хийсэн 2025 оны үнэлгээний нэгдсэн тайлангийн талаар,
- -Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (СОР17)-ыг зохион байгуулах бэлтгэл ажлын явцын талаар,
- -Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах талаар,
- -Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөх төслийн талаар, 2026 оны хаврын тариалалтын талаар зэрэг асуудлыг хэлэлцэж байна.