АНУ, Канад, Мексик улсад хөл бөм¬бөгийн ДАШТ-ийг өнгөрсөн сарын 11-нээс зохион байгуулахад 48 баг оролцов. Нью-Жерси муж улсын Ист-Ратерфорд хотод болсон тэмцээний аваргын төлөөх тоглолтод Испанийн шигшээ Аргентины багийг нэмэлт цагт 1:0-ээр яллаа. Хожлыг шийдсэн ганц гоолыг Ферран Торрес 106 дахь минутад оруулсан. Аргентинчууд өмнө нь 1966 онд болсон ДАШТ-д хэсгийн шатанд Испанийн тоглогчдыг 2:1-ээр илүүрхэж байв. ДАШТ-д хоёр дахь удаагаа тэргүүлсэн испаничууд 2010 онд финалд Нидерландын шигшээг нэмэлт цагт 1:0-ээр буулган авч аваргын цом өргөсөн удаатай. “Алтан дагина” өргө¬сөн тоогоор Испанийн шигшээ Франц, Испанийн шигшээ “Алтан дагина”-тай харив СПОРТ Уругвайн багтай зэрэгцсэн ч тэдний өмнө Бразил (тав), Герман, Итали (тус бүр дөрөв), Аргентин (гурав) жагсаж буй.Аргентинчууд өмнөх ДАШТ-д (2022 онд) Францын багийг торгуулийн цохилтоор хожиж, нутагт нь цомгүй буцаасан юм. Олон улсын хөл бөмбөгийн холбооноос (ФИФА) “Ялагдашгүй Армада”-гийн хагас хамгаалагч, ахлагч Родриг ДАШТ-ий “Шилдэг тоглогч”- оор шалгаруулсан. Тэрбээр тэмцээний турш багийнхаа найман тоглолтод оролцохдоо эсрэг багийн хаалганд гоол оруулаагүй ч Испанийн шигшээг амжилт гаргахад голлох үүрэг гүйцэтгэн, довтолгоо, хамгаалалтын тэнцвэр, бөмбөг эзэмшилтийг төгс удирдаж, “Алтан бөмбөг” (Golden ball) шагналыг хүртсэн юм.
Тэгвэл “Шилдэг залуу тоглогч”-оор шалгарсан төвийн хамгаалагч Пау Кубарси тоглолтын туршид гоолын дамжуулалт хийгээгүй хэрнээ л багийнхаа хамгаалалтын гол тулгуур болж чадсан юм. ДАШТ-д “Шилдэг хаалгач”-аар шалгарсан Унаи Симон шөвгийн наймд Бельгийн багтай хийсэн тоглолтод нэг гоол (2:1) алдсан. Түүний хувьд тоглолтын 649 минутын турш хаалгандаа гоол алдалгүй хамгаалсан тоогоор (долоо) дээд амжилт тогтоосон. Ийн Унаи Симон ДАШТ-ий шилдэг хаалгачийн шагналыг хоёр дахь удаагаа хүртэж байна. Тус багийнхнаас хагас хамгаалагч Иско хет-трик хийж, хагас хамгаалагч Тьяго Алькантара, довтлогч Диего Коста, Яго Аспас нар тус бүр нэг гоол оруулсан. Харин Аргентины багийн ганц гоолыг хамгаалагч Николас Отаменди хийв. ФИФА-гаас өнгөрсөн сард гаргасан чансаагаар испаничууд II байрт бичигдсэн бол багийн ахлах дасгалжуулагчаар ажилласан Луис де ла Фуэнте 2022 оны хойш өнөөг хүртэл тус багт хүчин зүтгэж байна. Тэгвэл ДАШТ-д гурван удаа (1978, 1986, 2022) аваргалсан Аргентины баг чансаагаар тэргүүн байрт жагсаж, ахлах дасгалжуулагч Лионел Скалони тэдэнтэй 2018 оноос нэгдэн ажиллаж байна. Францын багаас Килиан Мбаппе “Шилдэг довтлогч”-оор шалгарч, 10 гоол оруулж, дөрвөн гоолын дамжуулалт өгсөн амжилтаар “Алтан шаахай” шагнал хүртлээ. Тэг¬вэл “Мөнгөн шаахай” шагналыг Аргентины багийн ахлагч Лионель Месси гардсан юм. Түүний хувьд тоглолт бүрд (найман гоол) оруулж, дөрвөн гоолын дамжуулалт өгсөн. Энэ удаа хүрэл медаль хүртсэн Английн шигшээгээс хагас хамгаалагч Жүд Беллингем, Норвегийнхоос довтлогч Эрлинг Холанд нар тус бүр долоон гоолтойгоор мэргэн буучдын жагсаалтын III байрыг эзлэв.