БНХАУ-ын Шэньжэнь хотноо энэ сарын 12-19-нд зохион байгуулсан Олон улсын эдийн засгийн IX олимпиадад (International economics olympiad IEO-2026) манай сурагчид амжилттай оролцож, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртэв.
Дэлхийн 61 орны 300 орчим суралцагч өрсөлдсөн тус олимпиадаас “Монгол тэмүүлэл” сургуулийн 12а ангийн сурагч Г.Өсөхбаяр мөнгөн медаль хүртсэн юм. Харин тус сургуулийн 12в ангийн суралцагч С.Хос-Эрдэнэ, “Орчлон” сургуулийн 12е ангийн сурагч Р.Ананд нар хүрэл медалийн болзол хангалaа.
Монголын багийн ахлагчаар “Монгол тэмүүлэл” сургуулийн Бизнес судлалын багш Т.Энхтуяа, дэд ахлагчаар Эдийн засгийн багш Карлос Кроуфорд нар ажиллажээ.
Өсвөр үеийнхний эдийн засаг, санхүү, бизнесийн мэдлэг, ур чадварыг сорьдог уг олимпиадад оролцогчид эдийн засаг болон санхүүгийн ангилалд ганцаарчилсан, бизнесийн кейсийн төрөлд багаар ажилладгаараа онцлогтой. Монголын баг эл олимпиадад тав дахь жилдээ оролцсон бөгөөд жил ирэх тусам амжилтаа ахиулсаар байна.
У.СҮРЭН