Таван бүсэд кэмбрижийн тогтолцоотой төрөлжсөн ахлах сургууль байгуулах нь
Боловсролын салбарт энэ хичээлийн жилээс багагүй өөрчлөлт оруулж, төрөлжсөн ахлах сургууль, хотхоны бага сургууль нээж ажиллуулж буй билээ. Тэгвэл Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Таван бүсэд кэмбрижийн тогтолцоотой, 40-50 сумд сум дундын төрөлжсөн ахлах сургууль байгуулна. Орон нутагт гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль байгуулах зайлшгүй хэрэгцээ бий.
2026-10-12
Нэгдүгээр ангийнхны сурах бичгийг ирэх сарын 1 гэхэд нийлүүлж дуусгах нь
Бага боловсролын тэр дундаа нэгдүгээр ангийн сургалтын хөтөлбөрийг шинэчилсэнтэй холбоотойгоор сурах бичгийн ханган нийлүүлэлт бага зэрэг удаашрах төлөвтэй. Гэсэн ч ирэх сарын 1 гэхэд 100 хувь хангахаа Боловсролын ерөнхий газраас өчигдөр мэдээллээ. Тус газрын дарга Х.Тамир ерөнхий боловсролын сургуулиудад дутагдалтай байгаа сурах бичгүүдийг нөхөн хэвлэх, түгээх ажлын багц тендер зарлаад буйг хэлээд “Одоохондоо 2-5 дугаар ангийнхны сургалт өмнөх жилүүдийн хөтөлбөрөөр үргэлжилж байгаа тул сурах бичгийн нөөц хангалттай.
2026-09-08
Боловсролын зээлийн сангийн журмын төсөлд санал авч байна
Боловсролын зээлийн сангийн Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, зээл эргэн төлүүлэх журмыг шинэчлэхээр болж, төсөлд санал авч эхэллээ. Уг журамд 2024, 2025, 2026 оны гуравдугаар сард тус тус өөрчлөлт оруулсан бөгөөд өнөө жил ийн хоёр дахиа шинэчлэхээр болсонд эцэг, эхчүүд бухимдалтай байгаа юм.
2026-09-05
Төрөлжсөн ахлах сургуулийн сургалтын төлөвлөгөөг батлав
Ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах зорилгоор 2026-2027 оны хичээлийн жилд 15-20 төрөлжсөн ахлах сургууль байгуулж, мөн 3000-аас дээш суралцагчтай 38 сургуулийг ийм сургалттай болгохоор бэлтгэж буйгаа Боловсролын яамнаас мэдээлсэн билээ. Тэгвэл үүнтэй холбогдуулан төрөлжсөн ахлах сургуулиудад хэрэгжүүлэх сургалтын төлөвлөгөө, удирдамжийг тус яамнаас баталж, ерөнхий боловсролын сургуулийн удирдлагуудад хүргүүлжээ.
2026-09-03
Багш, ажилтны хүүхдийн сургалтын төлбөрийн 1.4 тэрбум төгрөгийг олгоно гэв
Боловсролын ерөнхий хуульд төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсрол, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежид 15-аас доошгүй жил тасралтгүй ажилласан багш , ажилтны нэг хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад үнэ төлбөргүй, хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцуулахаар заа сан. Хуулийн заалтыг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газрын 2024 оны 103 дугаар тогтоолоор холбогдох журам баталсан билээ.
2026-08-26
Боловсролын салбарт “Татварын нэг хувийн хөнгөлөлт” үзүүлэхтэй холбоотой журмыг шинэчилнэ
Боловсролын салбарт Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.9 дү гээр заалтын хүрээнд оруулах хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэг, хандив, тусламжид татварын хөнгөлөлт үзүүлэх нийтлэг шаардлагыг шинэчлэн боловсруулж буй талаар Боловсролын яамнаас мэдээлэв. Хуулийн хүрээнд 2025 онд гаргасан Боловсролын сайдын А/189 журмыг шинэчлэхээр иргэн, аж ахуйн нэгжийнхнээс энэ сарын 28 хүртэл санал авах юм байна.
2026-08-25
ХСҮТ-ийнхөн хүүхдийн цэцэрлэгтэй боллоо
Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)ийнхөн ротаричуудын халуун дэмжлэгтэйгээр хүүхдийн цэцэрлэг болон сэргээн засах эмчилгээний тоног төхөөрөмжтэй болжээ. Тодруулбал, эмнэлгийн дэргэд 87 мянган ам.долларын санхүүжилтээр барьсан цэцэрлэгийг өнгөрсөн баасан гарагт ашиглалтад оруулж, нээлээ.
2026-08-24
Багш мэргэжлээр суралцагчид тэтгэлэг олгох шалгуурыг өндөрсгөжээ
Боловсролын яамнаас 2026-2027 оны хичээлийн жилийн бэлтгэл, зохион байгуулалтын талаар өнгөрсөн долоо хоногт мэдээлэл өгсөн юм. Энэ үеэр анхаарал татсан нэг асуудал нь эрэлттэй, тэргүүлэх болон багш мэргэжлээр суралцагчийн тэтгэлэг олгох шалгуурыг өндөрсгөсөн байна. Тодруулбал, багш мэргэжлээр суралцагчид голч дүн нь 2.7-гоос, элсэлтийн шалгалтын оноо нь 480-аас дээш бол тэтгэлэг олгодог байв.
2026-08-24
149 дүгээр сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй сургууль” үндэсний загвар болох нь
“Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй сургууль”-ийн үндэсний загвар төсөл боловсруулан хэрэгжүүлэхээр шийдвэрлэснээ Боловсролын сайд Л.Энх-Амгалан Засгийн газрын хуралдаанаар танилцууллаа. Тэрбээр “Төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн барилгын 35.5 хувь нь төвлөрсөн дулааны шугам сүлжээнд холбогдоогүй, ердийн галлагаатай уурын зуух ашиглаж байна. 2026 онд төлөвлөгдсөн 418.2 тэрбум төгрөгийн тогтмол зардлын 325.1 тэрбум нь энэ төрлийн зардалд ногдож буй.
2026-08-20
Хөгжлийн бэрхшээлтэй сурагчдад зориулж ганцаарчилсан төлөвлөгөө боловсруулах нь
2025-2026 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй нийт 6735 хүүхэд суралцжээ. Тэдний 1267 нь сургалтын ганцаарчилсан төлөвлөгөөгөөр хичээллэсэн гэнэ. Боловсролын сайдын 2024 оны А/81 дүгээр тушаалаар Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулах журам, аргачлалыг боловсруулж, сургуулиуд өнгөрсөн хоёр жилд мөрдөж иржээ.
2026-08-18
Цэцэрлэг, сургуулийн засварт ашигласан будаг, барилгын материалд шинжилгээ хийж эхэлжээ
Боловсролын сургалтын байгууллагын барилга, байгууламжаас дэгдэмхий органик нэгдэл, хүнд металлын шинжилгээ авч эхэллээ. Тодруулбал, Боловсролын яамнаас цэцэрлэг, сургуулийн барилга байгууламж, засвар тохижилтын ажилд ашигласан будаг, барилгын материал хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, стандартын шаардлага хангасан байхад чиглэсэн цогц арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулж байна.
2026-08-13
Их, дээд сургуулиудын кредит цагийн төлбөр 15-30 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна
Төрийн өмчийн их, дээд сургуулиудын сургалтын төлбөр жил бүр нэмэгддэг бичигдээгүй хуультай. Тэгвэл энэ намар ч ялгаагүй, багц цагийн кредитээс шалтгаалж төлбөр нь харилцан адилгүй нэмэгдсэн байна. Тухайлбал, МУИС-д шинээр элсэгсдийн ерөнхий суурь хичээлийн нэг багц цагийн төлбөр 177 мянгаас 203, мэргэжлийнх нь 178 мянгаас 204 мянган төгрөг болсныг оюутнууд хэллээ.
2026-08-13