Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталлаа. Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт барих уг төслийг эрчимжүүлэх зорилгоор ТЭЗҮ-ийг боловсруулан батлуулах, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгээс олон улсын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны санал авах урилгыг олон нийтэд нээлттэй байршуулсан. Улмаар Шведийн Хаант Улс, БНХАУ, БНСУ болон АНУ-ын ган үйлдвэрлэл, металлургийн салбарын тэргүүлэгч 30 компанид тoслийн урилгаа хүргүүлж, тав нь саналаа ирүүлсэн юм. Эдгээр нь бүгд БНХАУ-ын компани бoгooд урьдчилсан сонгон шалгаруулалтын үр дүнгээр хоёр хөрөнгө оруулагчийг сонгож, энэ тухай мэдэгдлээ хүргүүлсэн байна. Үүний дараа дэд ажлын хэсэг байгуулж, дараагийн сонгон шалгаруулалтыг зарлахад бэлэн болсон тухай салбарын сайд нь мэдээлэв.
Хөрөнгө оруулагчдад дотоодын сая тонн гангийн хэрэглээг хангахаас гадна экспортод гаргах өндөр чанарын ган үйлдвэрлэх, дотоодын аж ахуйн нэгжүүдийг ажлын байраар хангах, ажилтнуудыг сургах, мэргэшүүлэх шаардлага тавих аж. Төслийн бүтээн байгуулалт oрнoх газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан байна.
С.Уул