Шатахууны нийлүүлэлт хангалтгүй, дараалал буурахгүй байгаагийн зэрэгцээ өчигдрөөс үнэ нь өслөө. Тодруулбал, энгийнАИ-92 литр тутамдаа 500-550 төгрөгөөр нэмэгдэн 3600 төгрөгт хүрсэн байна. Ингэснээр тус бүтээгдэхүүний ханш сүүлийн найман сард 1000-1100 төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт болов. Харин АИ-95, Евро- 92, дизелийн түлшний үнэ 4760-5550 төгрөгийн үнэтэй хэвээр байна. Энэ нь ч өнгөрсөн жилийн аравдугаар сарынхаас дунджаар 40 хувиар өссөн дүн юм. Тэгвэл Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Мөнхтамир өчигдөр шатахууны үнэ, нийлүүлэлтийн талаар мэдээлэл өгөхдөө “Шатахууны хомсдол дэлхий нийтэд үүссэн. Бид ОХУ-тай газрын тосны бүтээгдэхүүн тогтвортой нийлүүлэх гэрээ байгуулсан. Гэхдээ тус улсад үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор нийлүүлэлт тогтмол биш, үнэ ч хэлбэлзэлтэй болсон. ОХУ-ын тал энэ сард борлуулах энгийнАИ-92-ын тонн тутамд 190 ам.доллароор ханшаа нэмсэн нь жижиглэнгийн үнэднөлөөлчихлөө. Цаашид нийлүүлэлтийг л хэвийн байлгахад анхаарна, БНХАУ, БНСУ, Малайз зэрэг улсаас шатахуунимпортлохоор ярилцаж байна” гэв.
С.Дулам