И-спортын “MESA pro series” цуврал долоо дахь жилдээ зохион байгуулагдаж өндөрлөлөө. Өнгөрсөн хугацаанд зөвхөн багуудын түвшин, ур чадвар, өрсөлдөөнд ахиц гарч, тэмцээний цар хүрээ, цахим спортыг хүлээж авах олны хандлага ч өмнөхөөсөө өөрчлөгдсөн. Нэгэн цагт төдийлөн хүлээн зөвшөөрөгддөггүй байсан эл спорт одоо мэргэжлийн спортын түвшинд хөгжиж, тоглогчид нь өндөр түвшинд өрсөлдөх болжээ. Дээрх цувралын эхний тоглолтод “5 star еsports”-ынхон “Nexvoid” багийг 2:1-ээр хожиж, финалын шатанд шалгарав. Тэд тус тоглолтоос 34 оноо авч, Азийн чансаанд эхний таван байраас дөрөвт эрэмбэлэгдсэн. Харин “Chinggis warriors” багийнхан “The huns esports”-ын тоглогчдыг хожин аваргын төлөөх өрсөлдөөнөө үргэлжлүүлэх боломжтой болсноор 43 оноотой тивдээ чансаагаар VI байрт бичигдсэн. Түүнчлэн сүүлийн шатанд “Chinggis warriors”-ынхон “Nexvoid” багийнхныг 2:1-ээр илүүрхэж, тэргүүн байрын төлөө шалгарав. Тэд аваргын төлөө “5 star esports”-ын тоглогчдыг мөн 2:1-ээр буулган авснаар аваргын цом гардаж, Ази тивд (Valve) чансааны IV байрт жагслаа. Тус тэмцээний финалын үнэ цэнтэй тоглогч (MVP)- оор “Chinggis warriors”-ын ROUX тодорсон юм.