БНСУ-ын алдарт “Mamamoo” хамтлагийн гишүүн, дуучин Хваса буюу Ан Хе Жин Улаанбаатар хотноо ирэх сарын 7-нд болох “Hot stage-K-pop masterZ” тоглолтод оролцоно. Энэхүү тоглолтыг “Буянт-Ухаа” спортын төв ордонд зохион байгуулах бөгөөд тасалбарыг тун удахгүй Ticket.mn сайтаар худалдаж эхлэх аж. Зохион байгуулагчдын мэдээлснээр 10-16 насны үзэгчид асран хамгаалагч, харгалзах хүнтэйгээ ирэх шаардлагатай юм байна. Хваса нь “Maria”, “Good goodbye” зэрэг бие даасан уран бүтээлээрээ Монголд төдийгүй олон улсад танигдсан дуучин юм.
Э.Сондор