Улс төр, геополитик, эдийн засгийн өөрчлөлт бизнесийн орчинд хэрхэн нөлөөлөх болон хөрөнгө оруулалтын эрсдэлээ яаж үнэлэн, тогтвортой өсөлтөө хадгалахыг зорих талаарх асуудлуудыг хөндсөн “Business outlook 2027” арга хэмжээг МҮХАҮТ-аас өчигдөр зохион байгууллаа. Уг арга хэмжээг нээж, тус танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав улс төр, эдийн засгийн орчин болон улс хоорондын харилцаа бизнесийн хөгжилд нөлөөлдгийг тэмдэглэн, тогтвортой байдлыг нь хангахад салбар дундын хамтын ажиллагаа, мэргэжлийн, мэдээлэлд тулгуурласан шийдвэр чухал болохыг онцоллоо. Түүнчлэн эдийн засаг, бизнесийн тодорхойгүй нөхцөлд эрсдэлийг үнэлж, санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах, ажлын байрыг хамгаалах, урт хугацааны өсөлтийг дэмжих, төр, хувийн хэвшил, санхүүгийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх хэрэгтэй гэдгийг оролцогчид хөндөв. Мөн бизнесийн үйл ажиллагаа, ажлын байр, тогтвортой өсөлтөд улс төрийн шийдвэр нөлөөлдөг учраас бизнес эрхлэгчдийн зүгээс бодлого боловсруулагчдад дуу хоолойгоо хүргүүлж, орчны эрсдэлийг зөв үнэлэх шаардлагатай хэмээсэн юм. Улмаар бизнес, санхүү, хөрөнгө оруулалтын салбарын төлөөллүүд ирэх оны эдийн засгийн төлөв, бизнесийн эрсдэл, шинэ боломж болон урт хугацааны өсөл тийн стратегийн талаар илтгэл танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэв.
С.Дулам