Орон сууцын залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг өчигдөр баталлаа. Орон сууцын захиалгын гэрээний улмаас хохирсон иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шалгаж, үүсээд буй нөхцөл байдлыг шийдвэрлэх үүрэг бүхий ажлын хэсгийг Засгийн газраас байгуулсан ч энэ төрлийн гэмт хэрэг төдийлөн буурахгүй байгаа аж. Иймд холбогдох төрийн байгууллагад байгаа мэдээллийг нээлттэй, ил тод болгох замаар иргэн, хуулийн этгээдийг бол зошгүй эрсдэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх шаардлагатайг дурджээ.
Барилга барих зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга олгож, компаниуд үүнд үндэслэн ажлаа эхлүүлж, захиалга авдаг. Тэгвэл сүүлийн үед холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл авалгүйгээр барилга, орон сууц төлөвлөж, иргэдээс захиалга авах нь ихэсжээ. Захиалгын гэрээ байгуулахад тухайн сууц, талбайн ашиглалтын мэдээллийг шалгаж нягтлах боломжгүйгээс иргэд нэг газарт дав хар захиалга өгч, залилах гэмт хэргийн хохирогч болсоор буй гэнэ. Өнөөдрийн байдлаар энэ төрлийн гэмт хэргийн улмаас 2569 иргэн 206 тэрбум төгрөгөөр хохирчээ.