Иргэн Г.Уянга хотын дарга асан Х.Нямбаатарыг сэтгүүлчдийг мөнгөөр худалдан авч, иргэний нийгмийн хөдөл гөөний идэвхтнүүдийг зохион байгуулалттайгаар харлуулсан хэмээн сэжиглэж байгаагаа илэрхийлэн, холбогдох баримтуудыг цувралаар дэлгэж буй билээ. Тэгвэл өчигдөр Туул голыг хамгаалах, “Туулын хурдны зам” төслийг эсэргүүцэх хөдөлгөөн өрнүүлж байх үед “Шударга-10” нэртэй 10 сайт нийслэлийн харьяа байгууллагуудаас олон сая төгрөгийн санхүүжилт авсан тухай мэдээлэв. Энэ талаар тэрбээр “Хотын дарга асан Х.Нямбаатарын удирдлагад байсан нийслэлийн 30 агентлаг, нэгжээс тус 10 сайтын эзэн санхүүжилт авсан. Мөн Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн нэгжээс сайт тус бүрд нэг өдөр найман сая төгрөг шилжүүлсэн нь “Хатан туулаа аваръя” хөдөлгөөний хугацаатай давхцаж байна. Түүнчлэн Нийслэлийн нэгдсэн төслийн удирдлагын газраас тус бүр 10 сая төгрөг олгосны дотор Н.Өнөрцэцэгийн “Ган үзэгтэн” компани багтжээ. Эдгээр хэвлэлээр Туулын хурдны зам нь байгаль орчинд ямар ч эрсдэл учруулахгүй гэсэн мэдээлэл гарсан бөгөөд тэд нийт 108 сая төгрөг авсан баримт бий. Бид өнгөрсөн гуравдугаар сарын 30-нд буюу “Хатан туулаа аваръя” сонсголд оролцож, хотын дарга асан Х.Нямбаатар иргэдийнхээ эсрэг жагсаж байх үед уг гэрээг яаравчлан байгуулсан. Улмаар дөрөвдүгээр сарын 2-нд сэтгүүлчдэд сургалт явуулах нэрээр дээрх 10 сайт 200 сая төгрөг хувааж авсан” гэв.
Мөн “Eguur.mn” сайтын эрхлэгч Ж.Мядагбадам Татварын ерөнхий газрын ойролцоо баригдсан шинэ оффисын зургаан давхрыг бүхэлд нь худалдан авсан гэх мэдээлэл ирснийг онцолжээ. Үүнээс үзвэл түүний эзэмшлийн хөрөнгө багадаа 3.7 тэрбум төгрөгт хүрэх аж. Мөн Ж.Мядагбадамын Төв аймгийн Алтанбулаг сумд эзэмшдэг газрын хажууд “Zarig.mn” сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэг 2000 ам метр талбай эзэмшдэг болохыг дурдлаа. Улмаар Төрийн ордны хойно байрлах, зах зээлийн үнэлгээ нь нэг тэрбум орчим төгрөг бүхий зургаан давхар барилгын нэгдүгээр давхар, Баянзүрх дүүрэг дэх хоёр өрөө байр, Хан-Уул дүүргийн “Gerlug vista” болон “Хан хиллс” хотхон, Зайсанд байртайгаас гадна Бага тойруу дахь МУИС-ийн IV байрны эсрэг талын Z64 барилгад захиалга өгсөн байна. Хөдлөх хөрөнгийн хувьд “Land сruiser 300”, “Lexus 600” автомашинтай бөгөөд эдгээр нь нэг сая ам.доллароос хол давна. Тиймээс уг асуудлыг Цагдаагийн ерөнхий газар шалгах ёстой. Ерөн хийлөгч У.Хүрэлсүх “Zarig.mn” сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэгт үзүүлсэн уучлалаа цуцлах хэрэгтэй” хэмээв.
Э.Сүйлэн