Финландын “Турку” их сургуулийн хамтын ажиллагаа хариуцсан Ари Коски болон “Эдүтэн” компанийн үүсгэн байгуулагч Хэнри Мүүримаатай Боловсролын сайд Л.Энх-Амгалан уулзаж, туршлага солилцсон байна. Энэ үеэр Монгол Улсын боловсролын салбар, тэр дундаа багш бэлтгэх тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцжээ. Финландын дэлхийд тэргүүлэгч боловсролын арга зүй, багш бэлтгэдэг туршлагаас Монголын боловсролын системд нутагшуулах, тэднийг чадавхжуулах зорилготойгоор МУБИС, “Турку” их сургуультай хамтран ажиллахаар тохиролцлоо.
“Турку” нь улсынхаа ууган сургууль бөгөөд 1920 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж, боловсрол судлалын чиглэлээр олон улсад тэргүүлэх судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг хэрэгжүүлдэг аж. Тиймээс Финландын дэлхийд тэргүүлэгч боловсролын арга зүй, туршлагаас суралцаж, МУБИС-ийн багш бэлтгэх хөтөлбөрийг чанаржуулах, хамтарсан төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэх гэнэ.
Ч.Болор