Францын Парис хотын “Paris expo porte de Versailles” үзэсгэлэнгийн төвд энэ сарын 11-12-нд болсон үсчин, гоо сайхны ур чадварын дэлхийн аварга шалгаруулах “OMC hairworld-2026” тэмцээнд манай улсаас 41 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцов. Таван тивийн 1000 гаруй мэргэжилтэн өрсөлдсөн тус тэмцээний эрэгтэй үс засалтын төрөлд А.Баярмагнай хошой алтан медаль хүртлээ. Түүний дүү А.Амгаланбаяр хоёр мөнгөн медаль авсан бөгөөд ах, дүүс багийн төрөлд мөн хоёрдугаар байрт шалгарав.
“OMC hairworld” нь гоо сайхан, үс, хумс заслын салбарынхны ур чадварыг сорьдог олон улсын томоохон тэмцээн юм. Оролцогчид эмэгтэй, эрэгтэй үс засалт, өнгө гаргалт, барбер үйлчилгээнээс гадна нүүр будах, сормуус, хөмсөг, хумс заслын төрлөөр өрсөлддөг. Мэргэжлийн шүүгчид тэдний ур чадвар, бүтээлч шийдэл, гүйцэтгэлийг харгалзан дүгнэдэг байна.
Э.Сондор