Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага гадаад дахь монгол мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадвар, туршлагыг эх орондоо нутагшуулах зорилгоор “Монгол диаспора” хөтөлбөрийг НҮБ-тай хамтран хэрэгжүүлэх гэж байна. Үүнд хамрагдах хүсэлтэй иргэдийг энэ сар дуустал бүртгэх бөгөөд сонгогдсон мэргэжилтнүүд 2026 оны арваннэгдүгээр сараас дараа жилийн наймдугаар сар хүртэлх хугацаанд Монголд ирж, хөтөлбөр хэрэгжүүлэгчдээс санал болгосон байгууллагуудад багадаа дөрвөн долоо хоног ажиллах гэнэ. Энэ хугацаанд тухайн мэргэжилтний хийх ажлын төлөвлөгөөг туршлага, ур чадвар, байгууллагын хэрэгцээнд тулгуурлан харилцан тохирох аж.
“Монгол диаспора” хөтөлбөрт хамрагдах мэргэжилтнүүдийг Монголын хараагүйчүүдийн үндэсний болон Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Говьсүмбэр, Өвөрхангай, Хэнтий аймаг дахь Политехник коллеж, Кристина Ноблийн хүүхдийн сан, “Mongolian economy” сэтгүүлийн редакцад есөн чиглэлээр ажиллуулахаар төлөвлөжээ. Сонгогдсон мэргэжилтнүүдэд олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагаас 1000 ам.долларын санхүүгийн дэмжлэгийг нэг удаа олгох нь.
Н.Мишээл