Төв цэнгэлдэх хүрээлэнг соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулаагүй өдрүүдэд иргэдэд нээлттэй байлгахаар болжээ. Иргэд 07.00-19.00 цагийн хооронд хүрээлэнд очиж, дасгал хөдөлгөөн хийх боломжтой. Ингэснээр хүйтний улирал эхлэхээс өмнө идэвхтэй хөдөлгөөн хийж, эрүүл мэнддээ анхаарах нөхцөл бүрдэх аж. Сонирхуулахад, Төв цэнгэлдэх хүрээлэнг 1958 онд байгуулсан бөгөөд 12 500 хүний суудалтай, 7200 ам метр талбайтай юм.
С.Цэрэн