15 хүртэлх насныхны хөл бөмбөгийн ДАШТ-ий фестивалийг Азербайжаны Баку хотод энэ сарын 22-31-нд анх удаа зохион байгуулахаар боллоо. Эл тэмцээнд тус холбооны гишүүн 192 орны тоглогч оролцох бөгөөд сугалаагаар Монголын баг 32 хэсгээс O хэсэгт Беларус, Ботсвана, Мали, Папуа Шинэ Гвиней, Перу улсын шигшээтэй багтжээ. Манайхан эхний тоглолтоо Папуа Шинэ Гвинейн тамирчидтай энэ сарын 24-нд Улаанбаатарын цагаар 07.30 өрнүүлэх бол, 25-нд Ботсвана улсын багтай 06.15, Малигийн шигшээтэй 11.00 цагт өрсөлдөх нь. Тэгвэл 26-нд Беларус улсынхтай 05.00, Перугийнхтэй 11.45 цагт тоглоно.