УИХ-аас 2024 онд Органик бүтээгдэхүүний тухай хуулийг баталж, 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлсэн. Тус хуулийн 13.7-д органик, байгалийн цэвэр, эко, ногоон, экологийн, био, биологийн гаралтай болон тэдгээртэй агуулгын хувьд дүйцэх үгийг хуулийн этгээдийн нэрээр баталгаажуулахыг хориглосон юм.
Тэгвэл уг хуулийг баталснаас хойш хоёр жилийн дараа улсын бүртгэлийн байгууллагаас дээрх үгсийг ашигласан компаниудын нэрийг өөрчлөх чиглэл өгч эхэлжээ. Өөрөөр хэлбэл, органик, эко, ногоон, био зэрэг үг орсон хуулийн этгээдийн нэрийг хүчингүй болгож, шинэчлэн бүртгэхийг шаардаж байна.