Улсын хэмжээнд 2026 оны эхний есөн сарын байдлаар 41.4 мянган гэмт хэрэг бүртгэгдсэнийг Үндэсний статистикийн хорооноос өчигдөр танилцуулав. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 8.8 хувиар өссөн дүн. Тухайлбал, залилах гэмт хэрэг 13 731, цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 1800 бүртгэгджээ.
Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 2021 онд 151, 2022 онд 259 бүртгэгдсэн бол технологийн хурдтай хөгжлийн нөлөөгөөр жил бүр өссөөр өнгөрсөн жил 793-т хүрсэн аж. Тэгвэл он гарснаас хойш уг гэмт хэргийн тоо үүнээс 1007- гоор нэмэгдээд буй юм. Залилан мэхлэх гэмт хэргийн тоо ч сүүлийн жилүүдэд огцом нэмэгдсэн байна. 2021 онд 6558 хэрэг бүртгэгдэж, 2022 оноос жилд дунджаар 5-10 мянгаар нэмэгдэн, өнгөрсөн жил 16 906-д хүрчээ.
О.Оргилох