Улсын хэмжээнд 2025 онд цаас 330, барилгын материал 298.4, хүнсний хаягдал 246.1 мянган тонн гарчээ. Мөн 219.7 мянган тонн хуванцар, 176.3 мянган тонн шил үүссэнийг Үндэсний статисткийн хорооноос мэдээллээ. Нийт үүссэн хог хаягдлын 70.7 хувийг ландфиллд буюу булж, 3.2 хувийг шатаан, 6.5 хувийг бусад аргаар устгасан байна. Харин 9.5 хувийг нь дахин боловсруулжээ. Улсын хэмжээнд хог хаягдлын дахин боловсруулалтын түвшин 2025 онд 9.5 хувь байгаа нь олон улсын дунджаас доогуур үзүүлэлт аж. Уг нь хогийг эх үүсвэр дээр нь ангилан ялгаж, дахин ашиглан, боловсруулах нь тогтвортой хэрэглээг дэмжих, байгаль орчны бохирдлоос сэргийлэх хамгийн чухал алхам гэдгийг дээрх хорооноос тэмдэглэв.
С.Цэрэн