Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ноос өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнийн судалгааг гаргажээ. Уржигдрын байдлаар улсын хэмжээнд хонины ястай мах кг нь 26 000, үхрийнх 34 500 төгрөгийн үнэтэй байсан нь жилд дунджаар 50 хувиар өссөн дүн болов. Түүнчлэн нэг кг нэгдүгээр зэргийн гурил 2540, цагаан будаа 5000, талх дунджаар 2900 төгрөгийн үнэтэй байсан нь өнгөрсөн оны энэ үеийнхээс 1.8-8.1 хувиар нэмэгдсэн дүн аж. Мөн дизелийн түлшийг энэ сарын 19-нд литрийг нь 4475, АИ-92 бензинийг 3592 төгрөгөөр борлуулсан нь нэг жилд түлшний үнэ 40, бензинийх 62 орчим хувиар нэмэгдсэн үзүүлэлт боллоо. Харин нэг кг төмс 2100, сонгино 3500 төгрөгийн ханштай байсан нь өнгөрсөн жилийн аравдугаар сарын дунд үеийнхээс 8-17 хувиар буурсан дүн гэдгийг ҮХС-ныхон мэдээлэв.
С.Цэрэн