Архангай аймгийн Тариат сумын Цагаан нуур багийн Ноогт нуурт “Приус-30” загварын автомашин мөс цөмлөн орж, хоёр зорчигч усанд живжээ. Ослын талаарх дуудлагын дагуу аймгийн онцгой байдлын байгууллагын алба хаагчид шуурхай ажиллаж, хоёр иргэний амийг аварсан байна.
Нуур, голын ус хөлдөж, мөс тогтож буй ч даац нь тээврийн хэрэгсэл явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа юм. Иймд гол, нуурын мөсөн дээгүүр автомашинаар зорчилгүй, аюулгүй байдлаа хангаж явахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.
У.Сүрэн