Хонконгод болсон практик буудлагын “Аction аir handgun championship 2026” гар бууны олон улсын тэмцээнд 11 орны 410 тамирчин таван ангилалд оролцож, шилдгүүдээ шалгаруулав. Манай улсаас Монголын практик буудлагын холбооны гурван буудагч онч сорьж, классик ангилалд Т.Өлзийжамсран хүрэл медаль хүртсэн байна. Тус тэмцээний үеэр Грекийн Коринт хотод болсон Олон улсын практик буудлагын холбооны ерөнхий ассамблейн 50 дахь удаагийн хурлаар хойд хөршид зохион байгуулах тэмцээний эрхийг сэргээж, ирэх жилийн нэгдүгээр сарын нэгнээс ОХУ болон Беларусийн тамирчид, албаны хүмүүсийг олон улсын зэрэглэлтэй (Level III-V) тэмцээнд өөрийн улсын Төрийн далбаатай оролцуулахаар шийдвэрлэжээ. Тэгвэл Казахстанд зохион байгуулсан гар бууны олон улсын тэмцээнд манай тамирчдаас продакшн оптик ангилалд Э.Оюут, продакшн төрөлд Н.Амир аваргалж, О.Энхболд удаалжээ. Эмэгтэйчүүдээс Д.Сарангуа дэд байрт орсноор Монголын буудагчид багаараа хүрэл медаль хүртэв.