Монголын хөрөнгийн биржийн өчигдрийн арилжааны хаалтаар “Лэндмн ББСБ” хувьцаат компанийн хувьцааг 173 төгрөгөөр борлуулжээ. Энэ нь 2018 онд IPO хийхдээ нэгж хувьцаагаа 25 төгрөгөөр санал болгож байснаас бараг долоо дахин өссөн дүн болов. Түүнчлэн 2020 оны эцсээс 5.6 дахин чангарч, жилд дунджаар 34.4 хувиар нэмэгдсэнээр хөрөнгийн биржээр үнэт цаасаа арилждаг таван ББСБ-аас тэргүүлжээ.
Одоогоор “Тандэм инвест”, “Инвескор”, “Ард кредит”, “Сэндли” гэсэн нийт таван ББСБ Монголын хөрөнгийн биржээр хувьцаагаа борлуулж буй. Эдгээрээс сүүлийн 5-6 жилд “Сэндли”-гийн ханш анх борлуулж эхэлсэн үеийнхээс жил бүр тав орчим хувиар нэмэгджээ. Харин “Инвескор”-ынх 20 төгрөгөөс 94 болж дээшилсэн бол, “Ард кредит” ББСБ-ын нэгж хувьцаа 118.7 орчим төгрөгийн үнэлгээтэй байгаа нь таван жилд 46 хувиар багассан үзүүлэлт болов.
С.Цэрэн