Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өв соёл

Унгарчууд Монголын тухай 14 ангит баримтат кино хийнэ

Унгар Улсын Үндэсний телевизийн уран бүтээлчид болох продюсер Каломишта Мартон, кино зохиолч Баиер Жолт, зураглаач Крүлик Марцэл болон туслах найруулагч Э.Тулгаа нар нь Монгол Улсын түүх, соёл, зан заншлын тухай баримтат, 14 анги бүхий кино бүтээж, Унгарын болон Монголын үндэсний телевизээр олон нийтийн хүртээл болгохоор ажилдаа оржээ.
2023-07-12

Харваач М.Мөнхцэцэг: Сурын спорт хүнийг хатуужил, тэвчээрт сургадаг

Үндэсний их сурын харваанд 540 харваач оролцож байгаагаас 180 нь эмэгтэй харваач юм.
2023-07-12

Их насанд Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат Г.Даваадалайгийн саарал морь түрүүллээ

Аманд хүзүүнд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын уяач Доржийн Баттөгсийн ягаан халзан, айргийн гуравт Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул МУ-ын Манлай уяач Гомбожавын Баярцогтын хээр
2023-07-11

Үндэсний сурын харваа 2000 жилийн түүхтэй

Сурын харваа нь үндэсний спортын ууган төрлүүдийн нэг, үүсэл хөгжлийн арвин түүхтэй соёлын өв билээ. Чулуун зэвсгийн үед ан ав хийх гол хэрэгслүүдийн нэг байсан хавчаахай нум нь он цагийн эрхэнд хэлбэрээ өөрчилж, Монголын анхны төрт улс буюу Хүннү гүрний үеийн гар урчуудын ур ухаан шингэсэн модон голч, эвэр элэг, шөрмөсөн аралтай болж хөгжсөөр өнөө цагийн үндсэн төрхөө олжээ.
2023-07-11

Үндэсний их сурын харваанд 540 харваач цэц мэргэнээ сорьж байна

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадам Урианхай сурын харваагаар эхэлж, долдугаар сарын 8-нд Буриад сурын харваа зохион байгуулагдсан.
2023-07-11

Б.Норовсамбуугийн хээр азарга түрүүллээ

Увс аймгийн Зүүнхангай сумын харъяат МУ-ын алдарт уяач Бадарчийн Норовсамбуугийн гоё хээр азарга түрүү магнайд ирж, торгон жолоо өргүүллээ
2023-07-11

Чамд л гэж гоёх наадам

Соёрхын Пүрэвсүрэнгийн Чамд л гэж гоёх наадам
2023-07-11

Б.Пунцагбалжирын хар шүдлэн түрүүллээ

Үндэсний их баяр наадмын Хурдан морины уралдаан өнөөдөр Хүй долоон худагт шүдлэн насны морьдын уралдаан боллоо
2023-07-10

"Дээлтэй Монгол наадам" энэ сарын 9-нд болно

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Соёлын яам, Монголын Аялал жуулчлалын холбоо, “Монгол костюмс” төвтэй хамтран “Дээлтэй Монгол наадам”-ыг 7-р сарын 9-ний өдрийн 11 цагт Жанжин Д.Сүхбаатарын талбайд 17 дахь удаагаа зохион байгуулах гэж байна.
2023-07-07

Шатар Монголоос үүсэлтэйг нотлох баримтууд 

Монгол, Франц улсын археологичдын хамтарсан экспедицийнхэн 2003 онд Архангай аймгийн Хайрхан сумын нутаг Гол мод хэмээх газарт Хүннүгийн үеийн оршуулгын булшийг малтан судлах явцдаа 17 метрийн гүнээс ховор үнэт зүйлс олсон байдаг. Олдворын дунд шатрын хөлөгтэй төстэй, 1-1.5 мм гүнзгийлэн ухсан дөрвөлжин нүднүүдтэй, тал нь ялзарч муудсан хавтгай нимгэн мод, гурван ширхэг дугариг чулуун тэмдэг (хасаа) байжээ. Эдгээр олдворыг өдгөө Геологи, археологичдын музейд хадгалж буй.
2023-07-06

Драмын театрын барилгын засварыг наадмын дараа эхлүүлэхээр төлөвлөжээ

Театрын удирдлагаас үүний талаар тодруулахад “Тийм ээ. Манайхан амарна. ҮУИТ-ынхан бол жуулчдад зориулсан тоглолтоо ДБЭТ-т үргэлжлүүлэх юм” гэв. Үзэгчид, гадаадын жуулчид язгуур урлагийн тоглолт илүүтэй сонирхож буй тул ийнхүү “Тамгагүй төр”-ийг “хураах”- аар шийдсэн бололтой. 
2023-07-04

Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ёслолын үе үеийн найруулагчид

Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ёслолын үе үеийн найруулагчид
2023-07-04

“Монголын нэг өдөр-соёлын отог” асруудаар аялаарай

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө тусгаар Тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүрээнд Монголчуудын өв соёл, ардын урлагийг сурталчлах зорилготой “Соёлын наадам”-ыг долдугаар сарын 11, 12-ны өдөр, уяачдын наадмыг долдугаар сарын 13-ны өдөр Хүй долоон худгийн “Монгол наадам” цогцолборт зохион байгуулна.
2023-07-04

"Дээлтэй монгол-2023" наадамд монгол туургатны төлөөлөл оролцоно

Үндэсний их баяр наадмын хүрээнд “Дээлтэй Монгол-2023” наадмыг долдугаар сарын 9-ний өдрийн 11:40-22:00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.
2023-06-27

Наадмын суудал хуваарилалтыг энэ долоо хоногт тодорхой болгоно гэв

Үндэсний их баяр наадмын суудлын хуваарилалт тодорхойгүй байгаагаас аяллын агентлаг, тур операторууд наадам үзэх хүсэлтэй жуулчдаас захиалга авч, баталгаажуулж чадахгүй буй. Үүнтэй холбоотойгоор Монголын аялал жуулчлалын холбоо наадам зохион байгуулах үндэсний хороонд өнгөрсөн долоо хоногт хандсан билээ. Тэгвэл тус хороо энэ долоо хоногт багтаан аж ахуйн нэгжүүдэд суудал хуваарилалттай холбоотой мэдээлэл хүргэхээ мэдэгджээ. “Монголд зочлох жил” санаачилгын хүрээнд зохион байгуулахаар төлөвлөсөн олон арга хэмжээ Үндэсний их баяр наадамтай давхцаж буйгаас энэ ажил удааширсан гэсэн тайлбар өгчээ. 
2023-06-20

“Хөх Монгол”-ынхон 25 жилийн ойгоо тэмдэглэв 

Европын олон орноос найз нөхөд, уран бүтээлийн хамтрагчид нь цугласан аж. Монголоос “Чингис хаан” хамтлагийн ахлагч, Ардын жүжигчин Д.Жаргалсайхан хүндэт уран бүтээлчээр хүрэлцэн очиж, баярын үйл ажиллагааг тоглолтоороо өргөжүүлэн, эх орноосоо хол буй монголчууддаа гэнэтийн бэлэг барьжээ. 
2023-06-20

Захчины түүх, шашин, өв соёлын талаар ярилцлаа

Гандантэгчэнлин хийд, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Унгар улсын их сургуулийн Монгол ба Төв Ази судлалын тэнхим хамтарч “Захчины түүх, шашин, өв соёл” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг уржигдар зохион байгуулав.
2023-06-12

Манай уран бүтээлчид дэлхийн циркчдийн их наадмаас хүрэл цом хүртлээ

Монакогийн вант улсын Монте Карло хотод зохион байгуулагдсан олон улсын циркийн “А” зэрэглэлийн “Монте карло 45” их наадамд “Монгол циркийн хөгжлийн төв”-ийн жүжигчид “Mystery of Gentlemen” акробатын үзүүлбэрээр амжилттай оролцож, хүрэл цом хүртлээ.
2023-06-09