Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Соёл урлаг

Telegraph: Хүний эрхийг зөрчсөн, Төр улсыг тахин шүтсэн агуулга орчин цагт нийцэхгүй

Арваннэгдүгээр сарын 21-ний өдөр “Монгол хаан” жүжгийн талаарх шүүмж The Telegraph-д нийтлэгдсэн. Энэхүү шүүмжийн гол агуулга нь хүйтэн хөндий байдлаар монгол туульсыг илэрхийлж, жүжигчдийн дүр, харилцаанд ялгаварлан гадуурхалт ихээр ажиглагдаж, ард иргэдээсээ илүү төр улсыг магтаж, шүтсэн байдлыг харуулсан нь Английн үзэгчдэд тавгүй сэтгэгдэл төрүүлнэ гэх гол агуулгыг шигтгэжээ.
2023-11-22

"Болор цом 41" наадамд 21 найрагч шүлгээ уншина

Оны шилдэг шүлэг шалгаруулах "Болор цом 41" наадам энэ сарын 26-нд Соёлын төв өргөөнөө болно. Наадамд шүлгээ сойж, шалгарсан хүмүүсийн нэрс гарчээ. 
2023-11-20

“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайлав

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан “Чингис хаан” үндэсний музейд “Зул Алдар хаан” баатарлаг тууль хайллаа.
2023-11-20

“Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээх тогтоолыг баталлаа

Энэ үеэр Норвег, Кени, Унгар, БНХАУ, Энэтхэг, ОХУ, Тайланд, Уганда, Азербайжан зэрэг улс манай санаачилгыг сайшаан дэмжиж үг хэлсний сацуу хэрэгжүүлэхэд нь оролцох, эрдэмтдийн багт мэргэжилтнүүдээ ажиллуулах сонирхлоо илэрхийлэв. Харин Афганистан, БНСУ, Казахстан, Франц, ОХУ зэрэг улс тогтоолын төслийг дэмжиж хамтран зохиогчоор оролцох нь. ЮНЕСКО-гийн ивээл дор тус байгууллагын гишүүн орнуудын оролцоо, дэмжлэгтэйгээр олон улсын эрдэмтэн, судлаачдын хамт хэрэгжүүлэх эл санаачилгын хүрээнд эрдэм шинжилгээний зургаан цуврал бүтээл хэвлүүлэхээр төлөвлөж буй. Тухайлбал, эхний ботийг нь “Монголын тал нутгийн нүүдэлчид: Нүүдлийн эзэнт гүрнүүдийн өлгий нутаг” нэртэйгээр гаргах аж. 
2023-11-20

"Гоёл-2024" наадмын топ моделиор А.Сайхантамир тодорлоо

Тэрбээр “Буриадын мисс” тэмцээний тэргүүн байр, “Манжуурын мисс” тэмцээний гуравдугаар байр, БНХАУ-ын Шанхай хотод зохиогдсон “Miss model of the world” тэмцээний авьяаслаг миссээр шалгарч шилдэг 10 оролцогчоор тодорч байсан гэнэ. Мөн “Гоёл 2016” наадмын дэд байрын эзэн болж шилдэг загвар өмсөгчөөр шалгарч байжээ.
2023-11-20

Ардын уран зохиолч Т.Султаны “Тоорил хаан” жүжгийг олны хүртээл болгоно

Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид Монголын түүхэнд нэр нь тод үлдсэн Тоорил ван ханы тухай “Тоорил хаан” түүхэн жүжгийг үзэгчдэд хүргэхээр болжээ.
2023-11-19

X богд Жавзандамба хутагт хоёр хамба номун хантай уулзлаа 

X богд Жавзандамба хутагт өглөө эрт 07.30 цагт хоёр хамба номун ханыг хүлээн авч уулзсан байна. Улмаар  Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, хичээнгүй зүтгэлт XXIX Хамба номун хан гавж Д.Чойжамцаас тамгыг нь авсан юм. Улмаар дараагийн Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, 30 дахь Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандоржид шилжүүлэн өглөө.
2023-11-18

"Эгэл нүүдэлчид" Чингис хаан үндэсний музейд "буудалжээ"

"Эгэл нүүдэлчид" "Чингис хаан" үндэсний музейд өнөөдөр буулаа.  Нүүдэл гэхээр нэг малчин айл хаваржаанаас зусландаа гэрээ зөөгөөд буух нэг удаагийн ажил гэж ойлгож байвал тун гоомой явдал болно. Хэрэв л ингэж ойлгоход хүрсэн бол монголоо алдаж байгаагийн илрэл, гунигтай явдал.
2023-11-17

Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал олголоо

Өнөө жил "Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал олгох журам”-ыг шинэчлэн баталж, шилдэг бүтээлд тавигдах шалгуур үзүүлэлтийг болон дагалдах мөнгөн урамшууллыг нэмэгдүүлсэн аж.
2023-11-17

“Чингис хаан” дуурийг хоёр өдөр тоглоно 

Ерөнхий зураач нь Ардын зураач Ч.Гунгаасүх. Дуурийн цомнолыг Төрийн шагналт, Ардын уран зохиолч П.Бадарч бичэн бөгөөд их эзэн Чингис хааны 1171-1189 он хүртэлх буюу Их Монгол Улсаа сэргээн мандуулсан түүхийг өгүүлсэн юм. Тэмүүжинд Э.Бумхүү, Л.Бүүвэйбаатар, Өэлүн эхэд М.Дариймаа, Ж.Энхмаа, Бөртэ үжинд Гавьяат жүжигчин Ш.Наранчимэг нар тоглоно. Энэхүү дуурийг тайзнаа анх 2003 оны тавдугаар сарын 3-нд тавьж байжээ. 
2023-11-17

100 гаруй буган чулуун хөшөөний биет үзмэр дэлгэгджээ

Монголын Үндэсний музейд “Монгол нутаг дахь буган чулуун хөшөө” нэгдсэн үзэсгэлэн нээлтээ хийлээ. Соёлын бүтээлч сарын энэ жилийн бэлгэдэл болсон Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалуудыг олон нийтэд таниулан түгээх зорилгоор энэхүү үзэсгэлэнг зохион байгуулж байна.
2023-11-16

Соёлын эрхийн бичгээр дамжуулан шинэ арга зүйг нэвтрүүлнэ

Өсвөр насныхан буюу ахлах ангийн сурагчдад Соёлын эрхийн бичгээр дамжуулан соёл, урлагийн үйлчилгээнд хамрагдах шинэ арга зүйг нэвтрүүлэх тандалт судалгааны ажил эхэллээ.
2023-11-16

“Түмэн тэмээний баяр”-ыг нэг сараар урагшлуулав 

Манай улсын өвлийн аялал жуулчлалын гол арга хэмжээнүүд болох мөсний, бүргэдийн, тэмээний баярыг жил бүрийн гуравдугаар сарын эхээр нийслэл, орон нутагт цөөн өдрийн зайтай зохион байгуулдаг тул ийнхүү “холдуулах” нь зүйтэй гэж аялал жуулчлалын салбарынхан дэмжсэн байна. Харин зохион байгуулагчид тур оператор компаниуд тогтсон хуваарийн дагуу аялал төлөвлөх эрсдэлээс болгоомжлон эл шийдвэртэй холбоотой мэдээллийг эрт хүргэж байгаа аж. 25 дахь удаагийн “Түмэн тэмээний баяр”-ыг ирэх жилээс өргөтгөж, гурван өдөр зохион байгуулах бөгөөд энэ үеэр “Ингэний сүүний баяр”-ыг хамтатган хийхээр төлөвлөжээ. 
2023-11-16

Халхын Цогт хунтайжийн цагаан байшинг виртуал орчинд сэргээжээ

Эрдэмтдийн судалгаа, шинжилгээн дээр үндэслэн Булган аймгийн Баяннуур суманд байрлах Цогт хунтайжийн цагаан байшинг виртуал орчинд сэргээн урлажээ.
2023-11-16

"Елдэн салхи"-ны сэвшээг мэдрээрэй

Увс аймгийн “Ойрад хөгжимт жүжгийн театр”-ын гоцлол дуучин Жаваагийн Тулгаа уран бүтээлийн “ЕЛДЭН САЛХИ” тоглолт 2023 оны 11 сарын 24 ний 19 цагаас Монгол бөхийн өргөөнд болох гэж байна.
2023-11-15

“Монгол нутаг дахь буган чулуун хөшөө" үзэсгэлэнг дэглэн олон нийтэд толилуулж эхэллээ

Монголын үндэсний музейгээс “Монгол нутаг дахь буган чулуун хөшөө" нэгдсэн үзэсгэлэнг дэглэн олон нийтэд толилуулж байна. Буган чулуун хөшөө нь Монгол нутагт оршин буй хүрлийн үеийн өвөрмөц дурсгал бөгөөд  Төв Азийн нүүдэлчдийн ертөнцийг үзэх үзэл, урлаг, шүтлэг бишрэл, тэдний нийгэм, аж ахуй, овог аймаг хоорондын харилцаа холбоо зэрэг олон талт ой санамжийн асар их мэдээллийг агуулсан, дахин давтагдашгүй, хосгүй үнэт өв юм.
2023-11-15

Э.Отгонбат гран при шагнал гардлаа

Монгол Улсын Төрийн дээд шагнал Чингис хаан одонт, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шаравын нэрэмжит “Мэргэжлийн дуучид, үндэсний хөгжимчдийн олон улсын III уралдаан”-ыг 2023 оны арваннэгдүгээр сарын 8- 13-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгууллаа.
2023-11-14

Д.Түвшинсайхан: Бид уламжлалт бүтээлээс гадна өрнө, дорно дахины сэтгэлгээний онцлогтой баялаг урын сантай

Монгол Улсын Төрийн дээд шагнал, Тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардаж аваад Морин хуурын чуулгын Ерөнхий удирдаач, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Дэлгэрсайханы Түвшинсайхан талархал илэрхийлж, үг хэллээ.
2023-11-14