“Монголын урлагийн зөвлөл” ТББ-аас “Урлаг хөгжлийн төлөө” төслийг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв (ХБХСЗХТ)-д хэрэгжүүлж, сургалт зохион байгуулахаар болжээ. АНУ-ын Засгийн газраас санхүүжүүлдэг “Alumni engagement innovation fund” сангийн дэмжлэгтэйгээр уг төслийг хэрэгжүүлж буй гэнэ. Урлагаар дамжуулан хөгжлийн ялгаатай хүүхдүүдийн бие бялдар, танин мэдэхүй, сэтгэл санаа, зан төлөвийн хөгжилд эерэг нөлөө үзүүлэх зорилготой аж. Тус төвд пүрэв, баасан гаргийн 12.30, 13.30, 14.30 цагт бүжиг, хөгжим, зургийн сургалт үнэ төлбөргүй өгөөд энэ сарын 31 хүртэл үргэлжлэх юм байна. Мөн төслийн хүрээнд уран бүтээлчидтэй хамтран гарын авлага боловсруулах аж. Урлагийн хичээлд хүүхдээ хамруулахыг хүссэн эцэг, эх, асран хамгаалагчид 94942293 дугаарын утсаар бүртгүүлэн, урьдчилан цаг авах юм байна.
Бэлтгэсэн: Ч.Туяа