Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Соёл урлаг

"Тамгагүй төр" жүжгийг цуцалснаа театрын тог тасарсан гэж тайлбарлажээ

Ордос хотын "Эзэн Хороо" их театрын зүгээс "Тамгагүй Төр" жүжгийг цуцалснаа тог тасарсантай холбон тайлбарлажээ. 
2023-09-21

Н.ЧУЛУУНХҮҮ: Б.Шарав, А.Энхтайван нарын нэрэмжит уралдаанд бэлтгэж байна 

Театрууд үүдээ нээж, үзэгчдээ хүлээж авах цаг ойртож байна. ДБЭТ уран бүтээлийн 61 дэх улирлаа Ж.Бизегийн “Кармен” дууриар энэ сарын 29-нд нээнэ. Шинэ улирлын хөтөлбөрийн эхэн хэсэгт буюу ирэх сард Б.Шаравын “Чингис хаан” дуурийг үзэгчдэд хүргэх аж. Уг дуурийн Жамухын дүрд дуурийн дуулаачдын олон улсын уралдаануудын шагналт Н.Чулуунхүү тоглож магад аж. Дүрүүдэд тоглохоор бэлтгэж буй теноруудаас шалгаруулж шийдэх тул магадгүй гэж буй юм. Тус театрын найрал дуучдын дунд гоцлоочдын хэмжээний ур чадвартай залуус байдгийн нэг нь тенор Н.Чулуунхүү. Олон улсын тайзнаа хэдэнтээ эх орныхоо нэрийг“цоллуулсан” түүнийг уншигчдадаа танилцуулъя. 
2023-09-20

Эмч, шүхэрчин, хилчин, сургагч, улстөрчийн амьдралын түүхийг гэрэл зургаар “өгүүллээ” 

Гэрэл зурагчин С.Бадамханд шүхрээр хөөрөгч Болормаа тун “шидтэй” бүсгүй болох талаар өгүүлэв. Харин Л.Номингэрэл болохоор хилчин, мэргэн буудагч ахлах ахлагч Д.Даваанямын ажил, үүргийн онцлогийн талаар фото түүх бичсэн байна. Ш.Отгонжаргал мэдэж, сурч, хөгжихийн төлөө тэмүүлэгч өрх толгойлсон эмэгтэй Я.Ариунтөгсийн зоримог, зүтгэсэндээ хүрдэг чанарын талаар мэдээлжээ. УИХ-ын Тамгын газарт гэрэл зурагчнаар ажилладаг Г.Эрдэнэтуяа улстөрч эмэгтэйчүүд бусдын адил ээж, эгч, олон талт амьдралын эгэл нэгэн баатар, дүр гэдгийг харуулахаар УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн ажил, хөдөлмөрийн нэгэн жилийн түүхээс гэрэл зургаар товчлон дээжилсэн аж. 
2023-09-19

“Гэгээн Муза”-д “Про” театрынхан гялалзлаа 

Ид бүтээж, туурвиж буй найруулагч М.Батболдын баг ч хэд хэдэн төрөлд нэр дэвшиж, амжилттай оролцлоо. Тодруулбал, “Бүгд чамд хайртай” жүжгээрээ шилдэг эмэгтэй гол дүрийг О.Энхтуул бүтээжээ. Мөн драмын жүжгийн төрөлд шилдэг тайз засал “Орфей” театрынх байлаа. “Бүгд чамд хайртай” жүжгийн тайзны зураачаар ажилласан.О.Баярмагнай энэ шагналын эзэн болсон юм. 
2023-09-19

Буган чулуун хөшөөг дэлхийн өвд бүртгэх, эсэхийг хэлэлцэнэ 

ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 45 дугаар ээлжит чуулган Саудын Арабт болж байна. Энэ удаагийн чуулганаар Монгол Улсын нутаг дэвсгэр дэх буган чулуун хөшөөг дэлхийн өвд бүртгэх, эсэхийг шийдвэрлэх аж. Монгол орны нутаг дэвсгэр дэх буган чулуун хөшөөнүүд нь хүрлийн цаг үед төв Азийн нүүдэлчдийн бүтээсэн гайхамшигт дурсгалуудын нэгт тооцогддог билээ. Өөрөөр хэлбэл, нүүдэлчдийн угсаа гарваль, нийгэм, аж ахуй, соёл, овог, аймаг хоорондын харилцаа холбоо зэрэг олон мэдээллийг агуулдаг өв гэдгээрээ онцлогтой. Одоогоор судлан тогтоосноор хэдэн зуун килограммаас дөрвөн тонн хүртэлх жинтэй буган чулуун хөшөөнүүд Монгол орны нутаг дэвсгэрээс олджээ.
2023-09-18

"Буган чулуун хөшөөг" ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэлээ

2023 оны 09 дүгээр сарын 10-25-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 45 дугаар чуулганаар “Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд” өвийн газрыг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэлээ.
2023-09-18

ТАНИЛЦ: "Гэгээн Муза-17" олон улсын театрын наадмын шилдгүүд тодорлоо

Энэ удаагийн наадамд Монгол, Румын, Польш, Энэтхэг, Ирланд, Япон, БНСУ, Герман, Итали, Филиппин зэрэг 13 орны театр, продакшны 60 гаруй уран бүтээлийг үзэж шалгаруулан хоёрдугаар шатанд 6 орноос 23 бүтээл нэр дэвшин өрсөлдсөн юм.
2023-09-18

Xөгжимт бясалгалын “Бүх хүртэхүйд” үйл ажиллагаа есдүгээр сарын 21-нд болно

''Sound Meditation Mongolia" нь урлагаар анагаах буюу хөгжмөөр дамжуулан нийгмийн эрүүл мэндийн салбарт хувь нэмрээ оруулах зорилготой. Ая хөгөөр анагаах буюу хүний бие, сэтгэл, бодлыг тайвшруулах хөгжимт бясалгалын “Бүх хүртэхүйд” үйл ажиллагааг есдүгээр  сарын 21-ний өдөр Чингис Хаан Үндэсний Музейд зохион байгуулна.
2023-09-17

Тайландын Бангкок хотноо “Монгол цам” үзэсгэлэн гарна

Тайландын Бангкок хотод “Монгол цам” үзэсгэлэн аравдугаар сарын 24-нд нээлтээ хийнэ. Сарын хугацаанд үргэлжлэх олон улсын аялагчдын мэлмийг баясгах үзэсгэлэнгийн үеэр “Welcome to Mongolia” үйл ажиллагааг сурталчлан, Монгол цамын үзүүлбэрийг толилуулна.
2023-09-17

"Хайрын виз" даруулах уу

Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлэтэн, сэтгүүлч, зохиолч Ц.Балдоржийн “Хайрын виз” уянгын драмын жүжгийг шинэчлэн есдүгээр сарын 29-нөөс Улсын Драмын Эрдмийн театрын тайзнаа тавих гэж байна.
2023-09-15

Баян-Өлгийд энэ сард бүргэдийн баяр гурван удаа болно 

Энэхүү арга хэмжээг цаашид уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж буй учир бүргэдчдийн дунд шагналын сан өндөртэй тэмцээн, уралдаан явуулж, олон хүн хамруулахаар зорьж байгаа гэнэ. Эдгээрийн дараа “Бүргэдийн баяр-2023” нэгдсэн фестиваль Бугат сумын Өнчин толгой хэмээх газарт болно. Жил бүрийн аравдугаар сарын эхний долоо хоногт товлодог уг наадмыг энэ удаа есдүгээр сарын 30, аравдугаар сарын 1-ний өдөр зохион байгуулахаар төлөвлөжээ. 
2023-09-15

Морин хуурын чуулга Сиднейн Дуурийн театрт анх удаа тоглолоо

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн Австралийн Холбооны Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Монгол Улсын Соёлын элч-Морин хуурын чуулга есдүгээр сарын 14-ний өдөр дэлхийд алдартай Сиднейн Дуурийн театрт “Монголын сайхан орон” тоглолтоо анх удаа толилууллаа.
2023-09-14

Өмнөд хөршийн шилдэг циркчид Монголд тоглоно

Энэ нь Аньхуй мужийн циркчдийн манай улсад хийх гэж буй хоёр дахь тоглолт нь юм байна. Тэд анх 2003 онд Монголын хүүхэд багачуудтай “уулзаж” байжээ. Хоёр дахь удаагийн тоглолтын зохион байгуулагчаар Соёлын яам, “Улаанбаатар” театрын харьяа “Улаанбаатар цирк” болон “Даймонд цирк”, “Enter media” агентлаг хамтран ажиллаж буй гэнэ. 
2023-09-13

“Инээмсэглэл” хамтлагийнхан“зодог тайлах” нь 

Тэд уг тоглолтоо “зодог тайлах” хэмээн тодотгосон. Тус хамтлагийнхан өнгөрсөн зун “Playtime”-д тоглох урилгатай байжээ. Гэсэн ч үерийн уршгаар уг наадмын сүүлийн өдрийн тоглолтыг цуцалсан учраас фэнүүдтэйгээ уулзаж чадаагүй юм билээ.
2023-09-13

Морин хуурын чуулга Сиднейд бүрэн хэмжээний тоглолтоо анх удаагаа толилуулна

Улсын Филармонийн захиргаа, уран сайхны зөвлөл болон Морин хуурын чуулгын уран бүтээлчид энэхүү айлчлан тоглолтод онцгой анхаарал хандуулж Монгол болон дэлхийн сонгодог бүтээлүүдээс
2023-09-12

Венецийн кино наадмын Оризонти хэсгийн шилдэг эрэгтэй жүжигчнээр Б.Тэргэл шалгарлаа

Дэлхийн алдарт 80 дахь удаагийн Венецийн кино наадмын Оризонти хэсгийн шилдэг эрэгтэй жүжигчнээр “Сэр Сэр Салхи” уран сайхны киноны гол дүрийг бүтээсэн Б.Тэргэл шалгарлаа.
2023-09-11

"Инээмтгий хүн" жүжиг "Гэгээн муза" наадамд зургаан номинацид өрсөлдөж байна

Монголын хамгийн отгон Pro театрын бүтээл "Инээмтгий хүн" жүжиг
2023-09-08

ДБЭТ-т уран бүтээл “буцалж” байна 

Энэ удаагийн “Сонгодог жаран” тоглолтын хөтөлбөрийг эцэслэн батлахад амаргүй байсан тухай Уран сайхны зөвлөлийнхөн нь ярьж байв. Учир нь 60 жилийн турш бүтээсэн дуурь, балет, найрал хөгжмийн бүтээл тус бүр сонгомол тул альнэгийгньонцлоход хүндрэлтэй байсан гэнэ. Юутай ч өчигдөр өглөөний бэлтгэл сургуулилалтын үеэр Ардын жүжигчин Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурь нь олон бүтээлийн дундаас онцгойрох мэтэгшиглэсээр байлаа. Уран сайхны зөвлөлийн гишүүн, гоцлол дуучин, Гавьяатжүжигчин Б.Эрдэнэтуяагаас зарим зүйлийг тодруулсан юм.
2023-09-08