Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Дэд бүтэц

 Хотын төсвийн 228 тэрбум төгрөг цаасан дээрээ л үлдэх вий 

 Бидний төлсөн татварын мөнгөнөөс ирэх онд 228 тэрбум төгрөгийг “цаас болгон” замхруулах гэж байна. Тодруулбал, ийм хэмжээний мөнгийг зөвлөх үйлчилгээ, зураг төсөл, сургалт зэрэг 47 ажилд зарцуулахаар Улаанбаатар хотын төсөвт тусгажээ. Дээрх ажлуудын 14 нь тэрбумаас давсан төсөвт өртөгтэй. 31-ийнх нь ирэх онд санхүүжүүлэх дүн 100 сая төгрөг давсан байгаа юм. Нийт мөнгөн дүн нь нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын зардлын 20 орчим хувь буюу бараг тав хуваасны нэгтэй тэнцэх хэмжээ. Бодит байдалд манай хот иргэн, аж ахуйн нэгжүүдийн татварыг нэмсний үндсэн дээр хөрөнгө “босгож”, улмаар түүнийгээ салхинд хийсгэнэ гэсэн үг. Учир нь хотын төсөв бараг л бидний төлсөн татвараас бүрддэг гэхэд болно. 
2023-12-11

Тяньжин боомт дахь чингэлгүүдийн татан авалтыг нэмэгдүүлнэ

Арваннэгдүгээр сарын 1-30ний хооронд Тяньжин боомтоос Эрээн/Замын-Үүд чиглэлд нийт 50 галт тэрэг гарсан гэсэн мэдээлэлтэй байна. Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж байгаа 4000 орчим чингэлгийн үлдэгдэл бий.
2023-12-11

Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээгээр нэмэлт орлого олох боломж нээнэ

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд оруулсан хувь нэмрийг үнэлэн мөнгөн урамшуулал олгодог зохицуулалт олон улсад байдаг. Тодруулбал, сэргээгдэх эрчим хүч хэрэглэн өрхийн болон байгууллагын эрчим хүчээ хангах, зохих нүүрсхүчлийн хийн хэмжээнээс багыг хэрэглэсэн тохиолдолд түүнийгээ арилжаалан, тодорхой хэмжээний нэмэлт орлого олох боломжтой юм. Ийм байдлаар сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх нь агаарын бохирдол хамгийн тулгамдсан асуудал болсон Улаанбаатар хотод ч мөн хэрэгтэй шийдэл.
2023-12-08

 Инфляцын түвшин 8.6 хувьд хүрэв 

Улсын инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ гурав (35.1 хувь), мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааных 4.2 нэгж хувиар (48.8) нөлөөлжээ. Инфляцын түвшин улсын хэмжээнд 8.6 хувь гарсны 3.6 (42 хувь) нэгж нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалсан аж. Эл дүн ийнхүү 8.6 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 13.3, хувцас, бөс бараа, гутлынх 7.4, тавилга, гэр ахуйн барааны бүлгийнх 6.7, эм тариа, эмнэлгийн үйлчилгээнийх 6.9, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрных 16.4, боловсролын үйлчилгээнийх 16.8 хувиар дээшилсэн нь голлон нөлөөлсөн гэнэ. Тэгвэл инфляц 8.6 хувьд хүрэхэд 3.1 (36 хувь) нэгж хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалжээ.
2023-12-08

Зүүн бүсийн эрчим хүчний эх үүсвэр 50МВт-аар нэмэгдэнэ

“Чойбалсангийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийг 50 мегаватт /МВт/-аар өргөтгөх төслийн барилга угсралтын гүйцэтгэл 92 хувьтай байна. Тус өргөтгөл ашиглалтад орсноор 100 орчим байнгын ажлын байр нэмэгдэнэ.
2023-12-07

Орон нутгийн нислэгийг Буянт-Ухаа руу шилжүүлэхээр ажиллаж байна

Засгийн газраас орон нутгийн нислэгийг Буянт-Ухаа руу шилжүүлэх асуудлаар концесс эзэмшигч нартай хэлэлцээ хийхээр ажиллаж байна. Ингэснээр орон нутгийн нислэгээр үйлчлүүлж буй иргэдийн цаг зав, хөрөнгө мөнгө хэмнэгдэнэ гэж үзэж байгаа юм.
2023-12-06

 Гадаад зах зээлийн савлагаа дотоодод нөлөөлөөд байна уу 

Дэлхийн 10 дахь том үйлдвэрлэгч гэгддэг Бразилыг эгнээндээ орохыг ОПЕК урьсан бөгөөд тус улсын Эрчим хүчний сайд дээрх байгууллагад ирэх сард нэгдэнэ хэмээн найдаж буйгаа илэрхийлжээ. Энэ оны аравдугаар сард ОПЕК болон бусад нийлүүлэгч өдөрт 38.19 сая баррель бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн дүн бий. Тус байгууллагын хувьд баррелийнх нь үнийг 80 ам.доллароос дээш байлгахыг зорьж буй юм. 
2023-12-05

Эрчим хүчний оргил ачаалал 1493 МВт хүрчээ

Эрчим хүчний системийн 2023 оны арваннэгдүгээр сарын 27-ноос арванхоёрдугаар сарын 3-ны өдрийн мэдээллийг хүргэе. Тус долоо хоногийн оргил ачаалал арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн 19:00 цагт 1493 МВт хүрсэн бол хамгийн их импорт мөн өдөр 311 МВт хүрсэн байна.
2023-12-04

“Тогоо тохируулъя 17:00-22:00 цаг” нөлөөллийн аян эхэллээ

“Тогоо тохируулъя 17:00-22:00 цаг” нөлөөллийн аян эхэллээ
2023-11-30

 Шатахууны тээвэрлэлттэй холбоотой бэрхшээл үүссэн гэв 

 Манай улсын шатахууны нөөц уржигдрын байдлаар 71 545 тонн болж буурсан талаар бид мэдээлсэн. Энэ талаар УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар “Тээвэрлэлттэй холбоотой асуудал үүсээд байгаа” хэмээн өгүүлэв. Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын дарга Монголд ирсэн бөгөөд шатахууны тээвэрлэлттэй холбоотой асуудлаар түүнтэй холбогдох хүмүүс уулзжээ. Хойд хөршийн зүгээс ямар нэгэн хориг, хязгаарлалт тавиагүй, “Роснефть” компани бүтээгдэхүүн нийлүүлэхэд бэлэн байгааг дээрх комиссын дарга илэрхийлснийг УИХ-ын дарга Г.Занданшатар хэллээ. Мөн “Өнөөдөр (өчигдөр) 117 вагон түлш, шатахуун хилээр оруулж ирнэ. Маргааш (өнөөдөр) 54 вагон хилээр нэвтрүүлэх талаар танилцуулсан. Өнөөдрөөс ирэх сарын 2-ны хооронд буюу ойрын дөрөв хоногт 350 вагон шатахуун оруулж ирснээр хомсдол, хязгаарлалтын асуудлыг шийднэ гэж үзэж байна” хэмээв.
2023-11-30

Эрчим хүчээ хэмнэх аянд нэгдэхийг уриалав 

Иргэн, айл өрх, албан байгууллага, аж үйлдвэр зэрэг хэрэглэгч бүрт цахилгааны хэмнэлттэй, үр ашигтай, ухаалаг хэрэглээг хэвшүүлэх зорилгоор “Тог-оо тохируулъя 17.00-22.00 цаг” нийгмийн нөлөөллийн аян эхлүүлснийг ЭХЗХ-ноос мэдээллээ. Эл аяны нээлт өчигдөр “ДЦС-3”-т болсон бөгөөд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК зэрэг эрчим хүчний салбарын томоохон байгууллагын төлөөлөл оролцсон юм. Өвлийн улиралд манай улсын цахилгааны хэрэглээ огцом өсөж, 17.00-22.00 цагийн хооронд эрчим хүчний системийн ачаалал эрс нэмэгддэг. Энэ үед чадлын дутагдалд орох, импортын хэрэглээ нэмэгдэх, улмаар эрчим хүчний хязгаарлалт хийж болзошгүй эрсдэлтэй аж. Тиймээс иргэн, айл өрх, аж ахуйн нэгж, эрчим хүчний хэрэглэгч бүр хэмнэлттэй хэрэглээнд нэгдсэнээр эдийн засгийн болон байгаль орчны асар их үр өгөөжтэй гэлээ. 
2023-11-29

Шатахууны нөөц багасаж 71 545 тонн болжээ 

Улсын хэмжээнд өчигдрийн байдлаар 71 545 тонн шатахууны үлдэгдэлтэй байсныг АМГТГ-аас мэдээллээ. Үүнээс А-80 бензиний 2187, АИ-92-ын 24 392, АИ-95-ын 5071, дизелийн түлшний 36 464 тоннын үлдэгдэлтэй байжээ. Энэ нь А-80 автобензиний 13, АИ-92-ын 20, АИ-95-ын 25, дизелийн түлшний 16 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх үлдэгдэл гэсэн үг аж. Дээрх нөөцийн 5905 тонн нь баруун, 3789 нь Хангай, 15 789 нь төв, 3070 нь зүүн бүсэд байсан гэнэ. Эргэн сануулахад, энэ сарын 20-ны байдлаар манай улс 84 085 тонн шатахууны үлдэгдэлтэй байсан бол өдгөө ийнхүү багасаад буй юм. Тухайн үед А-80 шатахууны 14, АИ-92-ын 23, АИ-95-ын 27, дизелийн түлшний 19 хоногийн нөөцтэй гэж байв. 
2023-11-29

 Унци алтны ханш 2000 ам.доллар давлаа

“АНУ-ын энэ оны гуравдугаар улирлын эдийн засгийн өсөлт зэрэг статистикийг ойрын өдрүүдэд танилцуулах бөгөөд тэдгээр нь унци алтны ханш 2000 ам.доллароос дээш хэвээр байх, үгүйг шийдэхэд голлон нөлөөлөх болов уу” хэмээн Capital. com-ын санхүүгийн зах зээлийн шинжээч Кайл Родда дурдсан байна. Трейдерүүдийн олонх нь АНУ-ыг бодлогын хүүгээ ирэх сард өөрчлөхгүй хэмээн таамаглаж байгаа аж. Мөн зарим нь ирэх тавдугаар сараас бууруулна хэмээн төсөөлж буйгаа илэрхийлсэн гэнэ. Ташрамд дурдахад, манай улс 2023 оны эхний 10 сарын байдлаар 638.9 сая ам.долларын 10.21 тонн алт экспортолсныг УУХҮЯ-ны тайланд дурдсан юм. Энэ нь өмнөх жилийн мөн үеийнхээс үнийн дүнгээр 201.6 сая “ногоон” буюу 24, биет хэмжээгээр 4.33 тонн буюу 29.8 хувиар буурсан үзүүлэлт юм. Эл бүтээгдэхүүний 88.1 хувийг Швейцар, 11.9-ийг нь БНСУ руу нийлүүлжээ. 
2023-11-28

Тяньжин боомтод 4150 чингэлэг хүлээгдэж байна

Тяньжин боомтоос арваннэгдүгээр сарын 1-20-ний хооронд Эрээн/Замын-Үүд чиглэлд нийт 33 галт тэрэг гарсан байна. Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж байгаа 4150 орчим чингэлэг байгаа аж.
2023-11-28

Эрчим хүчний оргил ачаалал түүхэн дээд түвшиндээ хүрэв

Гэтэл оргил ачаалал ийнхүү нэмэгдэж, хүчин чадлаас давсан хэрэглээг хангаж буй юм. Манай улс ОХУ-аас эрчим хүч их хэмжээгээр импортлох техникийн боломж байхгүй. Тус улсаас хамгийн ихдээ 310 МВт-ыг импортлох гэрээ байгуулсан талаар зарим эх сурвалж хэлэв. Хэрэв цаашид эрчим хүчний эрэлт импортын техникийн нөхцөлөөс давбал цахилгаан хязгаарлахаас өөр аргагүйд хүрэх аж. Ташрамд дурдахад, 80 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай, 200 МВт/цагийн багтаамж бүхий литий-ион төрлийн батарей хуримтлуурын байгууламжийг 220/110/35 кВ-ын дэд станцад залгах туршилт өнгөрсөн баасан гарагт амжилттай болсон байна. 
2023-11-27

Төмөр замын сүлжээнд 13 аймгийг холбоно

Өнөөдрийн байдлаар тээвэрлэж буй 3.4 сая тонн транзит ачааг 40 сая тоннд, тээвэрлэж буй 8,2 сая тонн экспортын ачааг 80 сая тонн хүргэхээр зорьж, төмөр замын сүлжээнд 13 аймгийг холбох төлөвлөгөөг Зам, тээврийн хөгжлийн яамнаас гаргасан.  Энэ хүрээнд төмөр замын урт 2661 км-ээр нэмэгдэж, Монгол Улсын төмөр замын нийт сүлжээний урт 4680 км болж 4 дахин өргөжихөөр зураглажээ.
2023-11-24

 1.27 сая тонн зэсийн баяжмал экспортлов

Эрдэс баялгийн салбарын статистикийг энэ оны эхний 10 сарын байдлаар гаргаснаа УУХҮЯ-наас танилцуулав. Манай улс дээрх хугацаанд 1.27 сая тонн зэсийн баяжмал, 4.74 сая тонн төмрийн хүдэр, баяжмал, 14.2 тонн алт, 3.98 сая тонн газрын тос, 138.6 мянган тонн цайрын хүдэр, баяжмал, 850.1 мянган тонн хайлуур жоншны хүдэр, баяжмал экспортолсон байна. Энэ нь зэсийн баяжмалын нийлүүлэлтийн төлөвлөгөө 87.5, төмрийн хүдэр, баяжмалынх 56.3, алтных 68.6, газрын тосных 61.3 хувьд хүрсэн гэсэн үг.
2023-11-24

Зүүн бүсэд 3476 тонн шатахууны нөөцтэй байжээ 

Тухайн үед А-80 бензиний 15, АИ-92-ын 22, АИ-95-ын 33, дизелийн түлшний 24 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх нөөцтэй байв. Мөн тэр үед дотоодын зах зээлд шатахууны хангамжийг тогтворжуулахаар ажиллаж буйгаа АМГТГ-аас мэдэгдсэн ч дорвитой үр дүн гараагүйг дээрх статтистикаас харж болохоор байгаа юм. Ташрамд дурдахад, энэ он гарснаас хойш манай улс 2.13 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон дүн гарчээ. Үүний дийлэнх буюу 1.16 сая тонн нь дизелийн түлш аж. Тэгвэл А-80 бензин 20.5, АИ-92-ыг 606.6, АИ-95/98-ыг 17.9, ТС-1 (онгоцны түлш) 53.5, Жет А-1 түлш 42.9, бусад бүтээгдэхүүн 226 мянган тонныг импортолсон байна. 
2023-11-23