Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бизнес

Бизнесийн зээл хязгаарлагдаж, компаниудын санхүүжилтийн эх үүсвэр хумигджээ

онголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)-аас өнөөдөр “Монголын бизнесийн Орчин-2023” судалгааны үр дүнг танилцууллаа. Судалгаагаар Монголын бизнесийн орчин дунджаас доогуур (2.6) үнэлэгджээ. Гурван жил тутамд зохион байгуулагддаг энэхүү судалгаанд 21 аймаг, нийслэл хот, олон салбарыг хамруулж, 300 орчим нарийвчилсан үзүүлэлтээр судалдаг байна.
2023-12-06

Гадаадын хөрөнгө оруулагчдаас ирүүлсэн гомдлыг шийдвэрлэнэ

Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, иргэдээс ирүүлсэн гомдлыг шийдвэрлэх талаар зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэх асуудлыг өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцжээ.
2023-11-29

Цахим худалдааг хөгжүүлэхэд дэд бүтэц, хүний нөөцийн асуудал хөндөгдөж байна

Дэлхий дахинд цахим худалдаа эрчимтэй өргөжиж байгаа нь Монгол Улсад далайд гарцгүй байдлаас шалтгаалан үүсдэг логистикийн бэрхшээлийг даван туулах, эдийн засгаа төрөлжүүлэх нэг боломжийг нээж байна.
2023-11-29

Европт 7200 нэр төрлийн бүтээгдэхүүн тарифын хөнгөлөлт эдэлж байна

Монгол Улс, Европын Холбоо (ЕХ)-ны Хамтарсан комиссын дэргэдэх Худалдаа, хөрөнгө оруулалтын дэд хорооны хуралдааныг 2023 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр цахимаар зохион байгуулав.
2023-11-27

Бүс нутгийн цахим худалдааны сүлжээнд нэгдэхээр туршлага судалж байна

Бүс нутгийн цахим худалдааны экосистем бүрдүүлэх ажилд оролцох чиглэлээр ЦХХХЯ болон хувийн хэвшлийн төлөөлөгчид БНХАУ-д ажиллаж байна. БНХАУ-ын цахим худалдааны хаб гэгддэг Ханжоу хотноо арваннэгдүгээр сарын 22-24-ны өдрүүдэд Төв Азийн Эдийн Засгийн Хамтын ажиллагаа (CAREC)-ны гишүүн 10 улсын 200 гаруй төлөөлөгчид чуулж, бүс нутгийн цахим худалдааны экосистем бүрдүүлж, цахим эдийн засгийн корридор байгуулахад шаардлагатай технологиудтай танилцаж, бодлогын шийдлүүдийг хэлэлцэв.
2023-11-24

Монгол Ази тивдээ хамгийн бага хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй улс

2024 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660 мянган төгрөг болох тухай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
2023-11-17

Хувийн хэвшлийн эдийн засагт эзлэх хувийг нэмэгдүүлнэ

Эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоог дэмжих нь хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, Шинэ сэргэлтийн бодлогын талаар мэдээлэл өглөө.
2023-11-17

Худалдааны танхимуудын хөрөнгө оруулалтын чуулган боллоо

"Олон улсын худалдааны танхимуудын худалдаа, хөрөнгө оруулалтын IX чуулган"-ыг “Нээлттэй ярилцаж, харилцан ашигтай хамтын ажиллагаанд ахиц гаргацгаая” сэдвийн хүрээнд арваннэгдүгээр сарын 15-ны өдөр зохион байгууллаа. БНХАУ-ын Ши-Ань хотын Олон улсын худалдааг дэмжих хороо, Хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны товчоо, Хятадын Олон улсын худалдааны танхимын Ши-Ань дахь худалдааны танхим болон олон улсын бизнесийн зөвлөх компани хамтран оролцжээ.
2023-11-16

Орон сууцны үнэ 10.9 хувиар өсжээ

Улаанбаатар хотын орон сууцны үнэ 2023 оны аравдугаар сард өмнөх оны мөн үеэс 10.9 хувиар, өмнөх сараас 0.8 хувиар өссөн мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос өглөө.
2023-11-13

Хөшигийн хөндийд Олон улсын санхүүгийн төв байгуулна

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор, Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны дарга Д.Оюунхорол нарын төлөөлөгчид арваннэгдүгээр сарын 5-7 өдрүүдэд Лондон хотноо ажиллалаа.
2023-11-10

Импортын үзэсгэлэнд “Fortune Global-500” жагсаалтад багтсан 289 компани оролцож байна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Шанхай хотноо зохион байгуулагдаж буй Хятадын олон улсын VI дахь удаагийн импортын үзэсгэлэнд оролцох үеэр 2023 оны Монгол Улсын павильоноор зочилж, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзлаа.
2023-11-10

Залуус тахианы аж ахуй эрхлээд удаагүй ч өдөрт 2000 орчим тахианы шинэ өндөг борлуулдаг гэв

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд өнөөдөр (2023.11.06) Хэнтий аймгийн "Хэрлэн Өндөг" тахианы аж ахуйн үйл ажиллагаатай танилцлаа. Улаанбаатар хотоос Хэнтий аймагт суурьшин аж ахуй эрхлээд удаагүй байгаа залуу гэр бүл өдөрт 2000 орчим тахианы шинэ өндгөөр орон нутгийн иргэдийнхээ хэрэгцээг ханган ажилладаг байна.
2023-11-06

Монгол-Вьетнамын чиглэлд тогтмол нислэгтэй болно

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Во Ван Тыөнгийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол – Вьетнамын бизнес форумд оролцлоо.
2023-11-03

АМГТГ: Шатахууны гаалийн бүрдүүлэлтийг шуурхайлах чиглэл өгчээ

2023 оны аравдугаар сарын 6-ны өдрөөс эхлэн ОХУ-аас манай улсад Сүхбаатар боомтоор газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх экспортын үйл ажиллагааг сэргээсэн. Гэвч нийлүүлэлт, эрэлтийн зөрүүнээс шалтгаалан дотоодын зах зээл дээрх шатахууны хангамж тогтворжоогүй байна.
2023-10-31

ТАНИЛЦ: Хар жагсаалтад багтсан компаниудын нэрс

Сангийн яамнаас компаниудыг гурван нөхцөлөөр ХАР ЖАГСААЛТАД оруулж, тендерээс хасахаа мэдэгдлээ.
2023-10-30

Хаягдал хуванцар сав кг-ыг нь 600 төгрөгөөр авч байна 

“MCS сoca сola” компанийн санаачилгаар ТМЛ группийнхэн ус, ундааны хуванцар савыг дахин боловсруулах үйлдвэрийг 2021 онд ашиглалтад оруулжээ. Энэ үйлдвэр жилд 20 000 тонн хуванцар хаягдлыг боловсруулах хүчин чадалтай гэнэ. Ихэвчлэн ус, ундааны савыг боловсруулж, хувцасны утас болон бусад түүхий эд үйлдвэрлэдэг юм байна. Мөн ирэх жилээс “MCS сoca сola” компанийн ус, ундааны савны түүхий эдийг үйлдвэрлэж эхлэхээр бэлтгэл хангаж буйгаа тус үйлдвэрийнхэн ярьсан. 
2023-10-27

Жилд 6 сая жуулчин зорчдог Фрайбург хотод “Монголд үйлдвэрлэв” төвтэй болно

Жижиг, дунд үйлдвэрийн газраас Европын холбооны улсад зохион байгуулж буй “Монголд үйлдвэрлэв-2023” үзэсгэлэн худалдааг ХБНГУ-ын Фрайбург хотод аравдугаар сарын 19-22-ны өдрүүдэд зохион байгууллаа.
2023-10-24