Төрийн нууцын цаадах улс дамнасан хулгай
“Тэнүүн-Огоо”, “Zyle daewoo bus” компанийн удирдлага өчигдөр хэвлэлийн хурал хийхдээ үйлдвэрлэлийн шатанд чанарын асуудал гаргаснаа хүлээн зөвшөөрч, Монголын ард түмнээс уучлал гуйна лээ. Гэхдээ тэд эцсээ хүртэл “Эдгээр нь 2023 онд үйлдвэрлэсэн цоо шинэ автобус” хэмээн гүрийж, “Арлын дугаараар нь шүүж үзэхэд 30 жилийн өмнөхтэй ижил тэмдэглэгээ гарч ирсэнд бид өөрсдөө ч цочирдсон” гэж үлгэр ярив
2023-10-02
Монгол-Тайваний хамтарсан уулзалт маргааш болно
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Хятадын Олон улсын эдийн засаг хамтын ажиллагааны холбоо хамтран Монгол–Тайвань 19 дэх удаагийн хамтарсан уулзалтыг есдүгээр сарын 26-ны өдөр болно.
2023-09-25
МҮХАҮТ-ын 2019-2023 оны санхүүгийн тайланг танилцуулав
Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын ээлжит XXI Их хурал Шангри-Ла Улаанбаатар зочид буудалд амжилттай боллоо. Дөрвөн жилд нэг удаа болдог тус их хурлаар МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн гишүүд болон ерөнхийлөгчийг сонгон баталлаа.
2023-09-21
Монгол- Хятадын 4 дэх экспод Монгол компаниуд бүтээгдэхүүнийхээ танилцуулгыг хийв
Монгол- Хятадын 4 дэх экспогийн хүрээнд “Ногоон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн танилцуулах хуралдаан” боллоо. Тус хуралдаанд Монголын болон БНХАУ-ын төр болон хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүд, газар тариалан болон мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчид өөрсдийн хэрэгжүүлж буй төслөө танилцуулж хөрөнгө оруулалтын боломжийг санал болгов.
2023-09-08
“Түмэн шувуут” компанийн цэвэр ашиг 54 хувиар өслөө
МХБ-ийн I ангилалд бүртгэлтэй “Түмэн шувуут” компани энэ оны эхний хагас жилийн тайлангаа танилцууллаа. Эл хугацаанд тус компани 29.7 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, орлого нь өмнөх жилийн мөн үеийнхээс 40 хувиар өссөн аж. Мөн татвар төлөхөөс өмнөх ашиг нь 6.5 тэрбум төгрөг буюу 51, цэвэр ашиг нь 5.7 тэрбум буюу 54 хувиар нэмэгдсэн гэнэ. Түүнчлэн улсын төсөвт 747 сая төгрөгийн орлогын албан татвар төвлөрүүлжээ.
2023-08-24
Вьетнам улсын худалдаа, аж үйлдвэрийн яамтай хамтран ажиллана
Дэлхийн зах зээлд жижиг, дунд үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортоор тэргүүлдэг Бүгд найрамдах социалист Вьетнам Улсын Худалдаа, аж үйлдвэрийн яамтай “Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ хамтран ажиллахаар боллоо.
2023-08-24
Цөцгийн тосны үнэ хоёр жилд 80 хувиар өсөв
Энэ нь 2022 оны наймдугаар сарын хоёрдугаар долоо хоногийнхоос 1000, 2021 оны мөн үеийнхээс 3000 төгрөг буюу 80 орчим хувиар өссөн дүн болохыг дээрх газрын тайлангаас харж болох юм. Түүнчлэн кг цөцгийн тос уржигдрын байдлаар хүнсний захуудад 40 000-58 000 төгрөгийн үнэтэй байсан нь жилд бараг дөрөв дахин нэмэгдсэн дүн гэдгийг зарим иргэн хэлэв.
2023-08-17
“Фургон”-оор зорчих ханш 250-300 мянган төгрөг байна
Жуулчдын унаа гэгддэг “УАЗ-452” буюу бидний нэрлэж заншсанаар “Фургон”-оор үйлчлэх өдрийн хөлс гэхэд 50-80 хувиар нэмэгдсэнийг тур оператор компанийнхан хэллээ. Тухайлбал, энэ төрлийн машинаар жуулчин тээвэрлэх өдрийн хөлс өнгөрсөн хавар 160 мянган төгрөг байсан бол өдгөө 250-300 мянга болж өсжээ. Аялагчид долоо хоног “Фургон” хөлөглөвөл дунджаар 1.7-2.1 сая төгрөгийг тээврийн хөлсөнд төлөх юм байна.
2023-08-11
Улсын хэмжээнд АИ-92 шатахууны 36 хоногийн нөөц байна
Улсын хэмжээнд наймдугаар сарын 3-ны өдрийн байдлаар нийт 146,899 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 3,835 тн буюу 23 хоногийн, АИ-92 автобензин 44,638 тн буюу 36 хоногийн, АИ-95 автобензин 3,370 тн буюу 25 хоногийн, ДТ 88,054 тн буюу 35 хоногийн, онгоцны түлшний 37 хоногийн нөөцтэй.
2023-08-08