Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Арай ч дээ

“Гэрээсээ хөөгдөгсөд”

Засгийн газар нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг 2013 оноос хэрэгжүүлж буй. Хот суурин газрыг дахин төлөвлөх, хөгжүүлэх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх чимээг тухайн үед гэр хорооллынхон маш баяртайгаар хүлээж авсан. Төр оролцож, үүнийгээ гурван талт гэрээгээр баталгаажуулсан учраас иргэд итгэж, өмчилсөн газраа хувийн хэвшлийнхэнд өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл, иргэд эрүүл аюулгүй орчинд амьдрах, дэд бүтцийг сайжруулах,  хотын өнгө үзэмжийг илүү төгс болгохын тулд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх нь зөв хэмээн дэмжиж, сайшаасан юм. Гэхдээ дахин төлөвлөлт нэрийн дор мянга мянган иргэнээ гэрээс нь боловсон гэгч хөөж гаргаснаа Монголын төр, тэр дундаа Улаанбаатарын хотын удирдлага мартсан бололтой.
2021-04-01

Аврал эрсэн гэр хорооллынхон

Орон сууцжуулах дэлхийн өдөр өчигдөр тохиов. БНСУ, БНХАУ-аас эхлээд францчуудаар дараалуулаад дэлхийн олон улс утаанаас салахын тулд орон сууцжуулах аян өрнүүлсэн гэдэг. Аян амжилттай болж, утаанаас бүрэн салсан нь бий. Бусад орны энэ мэт тэргүүн туршлага байсаар атал дээдсүүд биднийг утаагүй орчинд амьдруулахын тулд сайжруулсан түлш гэгчийг түлүүлнэ хэмээж буй билээ.
2019-10-03

Нийслэлийн Шүд эрүү нүүрний төвийнхөн өмхий үнэр дунд ажиллаж байна

Шинэ барилга мөртлөө давхар бүрийнх нь ариун цэврийн өрөөнөөс эвгүй үнэр ханхлах аж. Ялангуяа нэгдүгээр болон В1 давхрын ариун цэврийн өрөө болон хонгилоос муухай үнэр нэвт ханхлах юм билээ. Улмаар шатны бариул нь мултарсан, ханын гипсэн хавтан нь нумарч хунирсан, шал нь овон товон болсон гээд өө, сэвтэй, дутуу зүйл их харагдлаа. Тийм хэдий ч эмч нар байнга цэвэрлэгээ хийж, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангадаг аж. Барилгын ажлыг М.Ганбаатар захиралтай “Алтан горхи” гүйцэтгэсэн аж.
2019-09-20

БХТН-ийн хөрөнгийг завшсан хурандаагийн балаг-3

БХТН-ийн Удирдах зөвлөл энэ сарын 10-нд хуралдах тов зарласан. Гэхдээ товлосон цагтаа хуралдсангүй. Хэвлэлийнхэнд ч тоймтой мэдээлэл өгсөнгүй. Тус нийгэмлэгийн дарга, хурандаа Д.Дашзэвэг Удирдах зөвлөлийн тэргүүлэгчдийн хурал ямар шалтгаанаар хойшилсон, одоо ямар үйл ажиллагаа явуулж буй, хэдэн төрлийн сургалт хийдгээ мэдээлэхээс татгалзав. БХТН-ийн төв байранд мэргэжлийн чиг үүргийнхээ дагуу ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй хэвээр байв. Байгууллагын өрөө танхимыг түрээсэлж буй иргэд, хувийн хэвшлийнхэн ч энд ямар нэг сургалт явуулдаггүйг батлан хэлсэн.
2019-09-13

БХТН-ийн хөрөнгийг завшсан хурандаагийн балаг-4

Батлан хамгаалахад туслах нийгэмлэг (БХТН)-ийн дарга, хурандаа Д.Дашзэвэгийн хийж буй халаа сэлгээ үргэлжилсээр байна. Хууль бус үйлдлийг нь шүүмжилсэн хүмүүсийг эхнээс нь халж эхэлжээ. Ямартай ч Удирдах зөвлөлийн хоёр гишүүнээ сольсон байна. Тодруулбал М.Махболь, О.Жаргалзориг нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн сурагтай. Улмаар Сэлэнгэ аймаг дахь салбарын дарга Д.Хүрэлхүүг БХТН-ийн орлогч даргаар томилж, Удирдах зөвлөлдөө багтаажээ. Цагтаа хэдэн зуун хүний орон тоотой байсан эл байгууллага өдгөө дарга, захиргааны хэлтсийн дарга, нягтлан, үйлчлэгч, хэдхэн жижүүрээс өөр ажилтангүй болж. Гэтэл зуун ямаанд жаран ухна гэдэг шиг орлогч даргын орон тоог хүчээр гаргаж, өөрийн хүнээ томилсон нь албан хаагчдыг бухимдуулах болов.
2019-09-06

БХТН-ийн хөрөнгийг завшсан хурандаагийн балаг

Батлан хамгаалахад туслах нийгэмлэг (БХТН)-ийн дарга, хурандаа Д.Дашзэвэгийг хууль, хяналтын байгууллагаас шалгаж эхэлсэн талаар өмнө нь манай сонин мэдээлсэн. Олон нийтийн өмчийг хувьдаа ашиглаж, эх орон, зэвсэгт хүчний хөгжилд хувь нэмрээ оруулах байсан олон залуугийн боломжийг хулгайлсанд дургүйцэж, жигших хүн нэг биш байгаа юм. Бүр тодруулбал, “Д.Дашзэвэг гэдэг мангасыг холдуулж байж л БХТН хөгжинө”, “Хагарч өгдөггүй идээ бээр юм. Энэ янзаараа БХТН удахгүй устах нь”, “Арай ч дээ” гэх мэтээр бухимдаж, санаа зовних хүнтэй захаас аваад таарав. Товчхондоо, БХТН-ийн эд хөрөнгөөс дахин юу дутаж, үрэгдсэн бол гэхээс ажилтнуудынх нь яс хавталзаж байна.
2019-08-26

БХТН-ийн хөрөнгийг завшсан хурандаагийн балаг-2

Батлан хамгаалахад туслах нийгэмлэг (БХТН)-ийн 90 жилийн ой өнөө жил тохиож буй. Цагтаа эл нийгэмлэгийн төв байр түм түжигнэж, бум бужигнасан олон хөлийн газар байв. Хүүхэд, залуусын бие бялдрыг хөгжүүлж, спортод дөртэй болгох гол төв учир 21 аймгаас охид, хөвгүүд энэ газрыг зорин суралцдаг байсан.
2019-08-23

Дахин төлөвлөлт буюу даахгүй нохой булуу хураахын үлгэр

Баянзүрх дүүргийн VIII хороо, Батлан хамгаалахын их сургуулийн орчимд баригдаж буй барилга Гэр хорооллуудыг дахин төлөвлөж, орон сууцжуулах ажил эхлээд даруй таван жил өнгөрөв. Өнгөрсөн хугацаанд хэчнээн айл орон сууцад орсон, яндан хэр цөөрснийг сурвалжлахаар Баянгол дүүргийн X хороо, III, IV хорооллын эцэст байрлах “Грийн ресурс констракшн” компанийн төсөл хэрэгжүүлж буй хэсэгчилсэн талбайд очлоо.
2019-06-05