Манай улсад 102 улсын 8.1 мянган иргэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байна. Ажил эрхэлж буй гадаад иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 2.4 (40.9%) мянган хүнээр, өмнөх улирлаас 1.6 (24.8%) мянган хүнээр өсжээ. Дээрх иргэдийн 85.9 хувь нь эрэгтэй, 14.1 хувь нь эмэгтэй. Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй гадаад иргэдийн 56.1 хувь нь БНХАУ, 5.9 хувь нь БНСВ, 5.6 хувь нь БНЭУ, 4.4 хувь нь ОХУ, 4.0 хувь нь Филиппин, 3.3 хувь нь АНУ, 3.2 хувь нь БНСУ, 2.8 хувь нь Турк, 14.7 хувь нь бусад улсын харьяат аж. Насны бүлгээр харьцуулбал 35-39 насныхан хамгийн их буюу 1.4 (17.5%) мянган хүн, 20 хүртэлх насныхан хамгийн бага буюу 81 (1.0%) хүн байна.
Ажил эрхэлж байгаа гадаад иргэдийн 3.4 (41.5%) мянга нь Улаанбаатарт, 3.3 (40.7%) мянга нь Төвийн бүсэд, 1.1 (13.3%) мянга нь Зүүн бүсэд, 229 (2.8%) нь Хангайн бүсэд, 140 (1.7%) нь Баруун бүсэд ажиллаж байгаа аж. Боловсролын түвшнээр авч үзвэл 3.5 (43.3%) мянга нь бакалаврын болон дипломын дээд, 2.7 (32.8%) мянга нь техникийн болон мэргэжлийн, 839 (10.4%) нь тусгай мэргэжлийн дунд, (9.5%) нь бүрэн дунд, 246 (3.0%) нь магистр, доктор, 78 (1.0%) нь суурь болон бага боловсролтой байна.
Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй гадаад иргэдийн 3.5 (43.3%) мянга нь мэргэжилтэн, 1.7 (21.2%) мянга нь техникч болон туслах, дэд мэргэжилтэн, 1.2 (15.4%) мянга нь үйлдвэрлэл, барилга, гар урлалын ажилтан, 767 (9.5%) нь менежер, 551 (6.8%) нь суурин төхөөрөмж, машин механизмын операторч, угсрагч,150 (1.9%) нь энгийн ажил, мэргэжлийн ажилтан, 88 (1.1%) нь худалдаа, үйлчилгээний ажилтан, 63 (0.8%) нь контор, үйлчилгээний ажилтан, 2 (0.02%) нь хөдөөаж ахуй, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтан аж.
Дээрх гадаад иргэдийн 1802 (22.3%) нь уул уурхай, олборлолтын, 1298 (16.0%) нь барилгын,1149 ( 14.2%) нь боловсролын, 983 (12.1%) нь боловсруулах үйлдвэрлэлийн, 824 (10.2%) нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний, 556 (6.9%) нь тээвэр ба агуулахын үйл ажиллагааны, 379(4.7%) нь олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн үйл ажиллагааны,1099 (13.6%) нь бусад салбарт ажиллаж байна. Өмнөх улиралтай харьцуулахад ажил эрхэлж буй гадаад иргэдийн тоо боловсруулах үйлдвэрлэлийн салбарт 621 хүнээр (2.7 дахин) өссөн нь хамгийн их өөрчлөлттэй байна.