Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийтлэл

Ашигт малтмалын тухай хуулийн төсөлд ахиц бий юү

Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал авах ажил өдгөө үргэлжилж буй. Сүүлийн 30 жилд гурванудаа шинэчлэн найруулж, 300 гаруй зүйл заалтыг нь өөрчилсөн уул уурхайн салбарын “малгай” хуульд ийнхүү дөрөв дэх удаагаа “гар хүрэх” нь.
2023-04-04

Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжил хаашаа эргэх вэ

Хэдийгээр ээдрээтэй замыг туулж ирсэн ч Монголын хөрөнгийн зах зээл гараанаас гарч, сэргэлтийн үедээ иржээ. Тиймээс unuudur.mn мэдээллийн сайт Ulzii & Co хамтран Монголын хөрөнгийн зах зээлийн үүх түүх, өнөөгийн байдал, хэтийн хөгжлийн талаар мэдээлэл бэлтгэн цувралаар хүргэхээр боллоо. Гараа сайн бол бариа амжилттай гэдэг. Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжил хаашаа эргэх вэ гэдгийг хамтдаа сонирхоё.
2023-04-03

Стандартаа зарах биш, таниулан сурталчилъя

Стандарт, хэмжил зүйн газраас “Стандарт ба хөгжил” хэлэлцүүлэг өчигдөр зохион байгууллаа. Энэ үеэр манай улсын аж ахуйн нэгж, байгууллага, иргэд 6500 гаруй стандартаас сонгон хэрэглэж буйг онцлов. Австрали 6000 стандарт мөрддөг бөгөөд хэрэгжилт нь 100 хувь байдаг аж. Харин манайхан дээрх стандартуудаас 2500 орчмыг нь бараг л хэрэгжүүлдэггүй гэнэ. Жишээ нь, Монголын эрүүл мэндийн салбарт 702 стандарт хэрэгжүүлэхээр баталсан. Гэтэл тэдгээрээс 135-ыг нь сонгон хэрэгжүүлдэг. Өөрөөр хэлбэл, хэрэгжүүлэхгүй ч байж болох стандарт гэсэн үг. Улмаар 250-ийг нь шинэчлэх шаардлагатай, үлдсэн нь хэрэггүй буюу ашиглагддаггүй стандарт гэнэ.
2023-03-31

Итгэлт андуудын харилцаа: ОХУ Монголтой хийх худалдааны эргэлтээ нэмэгдүүлж байна

Барууны орнууд ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авч эхэлснээр Европ руу хийх экспортыг нь хязгаарласан. Ингэснээр ОХУ Дорно зүг руу, тэр дундаа Монгол руу чиглэсэн худалдааны урсгалаа нэмэгдүүлэхээр болсон. Өнгөрөгч онд хоёр улсын худалдааны эргэлт түүхэндээ байгаагүй хэмжээнд буюу 2,7 тэрбум ам.долларт хүрсэн. ОХУ-ын Аж үйлдвэрийн яамны мэдээлснээр бараа бүтээгдэхүүний дийлэнх хувийг ХАА-н бүтээгдэхүүний экспорт эзэлж байна.
2023-03-31

Үгийн утгач “Өвгөөдэй”

Ардын уран зохиолч С.Эрдэнэ өөд болохоосоо хэдхэн хоногийн өмнө хүү Д.Энхсайханыг нь дуудаад “Диваажинд суугаа Өвгөөдэйд” гэж бичсэн захидлаа, өөрийнхөө нэгэн номтой өгчээ. Тэгэхдээ “Би одоо диваажинд явахад болох байх аа. Хоёр удаа тийшээ очихыг завдсан ч хүлээж аваагүй юм. Бодоод байхад багшдаа талархаагүй хүн юм байна” гэж бодлоо хэлж байж. 
2023-03-28

“Алтай-Улиастайн эрчим хүчний систем”-ийн захирлын хэргийг шалгаж дуусжээ

“Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Т.Ганзоригийг албан тушаалаа урвуулан ашигласан, бусдаас хахууль авсан хэрэгт холбогдуулан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгажээ. Улмаар яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т хавтаст хэргийг нь хүргүүлээд буй гэнэ. Бидний авсан мэдээллээр тэрбээр Говь-Алтай аймгийн Алтай сумд ашиглаж байсан нарны цахилгаан үүсгүүрийн 600 гаруй тэжээл буюу зай хураагуурыг дур мэдэн худалдан борлуулж мөнгийг нь хувьдаа ашигласан байж болзошгүй гэх хэрэгт анх шалгуулсан юм байна. 
2023-03-27

 Аврагч-гал сөнөөгчдийн орон тоонд тэтгэвэртээ гарсан офицерууд, Шадар сайдын багийнхан томилогдсон гэв үү

 Төсвийн бүх байгууллагад санхүүгийн сахилга бат тогтоож, үрэлгэн байдлыг нь хязгаарлах зорилгоор жилийн өмнө Төрийн хэмнэлтийн тухай хууль батлан, энэ оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдүүлж буй билээ. Гэвч төрийн зарим байгууллага хуулийг гууль болгож, хэмнэх бус, хэт үрэлгэн байдалд ажиллаж байна. Үүний томоохон жишээ нь Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд багтдаг онцгой байдлын байгууллага. Энэ байгууллагаас цэргийн тэтгэвэрт гарсан хүмүүс нь ч, ял шийтгүүлсэн нь ч төрийн албанд орж цалин авдаг, Шадар сайдын пиар багийнхан ч төрийн тусгай алба хаагчийн орон тоонд ажиллаж буй юм.
2023-03-27

 “Шүүр” ажиллагааг БОАЖЯ-наас эхлүүлье

Засгийн газрын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэхэд саад учруулсан учраас “Хамтарч ажиллах боломжгүй” хэмээн ЗГХЭГ-т санал хүргүүлснээ хэлсэн
2023-03-24

Цэвэрлэхийн лаган хөрсөнд ургуулж, хоолны хаягдлаар бордсон модод эдийн засгийн өгөөж өгнө

Хятадууд цөлд ширхэг мод тарьсан ч экологийн ач холбогдлоос гадна эдийн засгийн үр ашгийг нь давхар тооцдог. Эх дэлхийдээ ч ээлтэй, хүн ардад ч ашигтай байхаар тооцож, модоо тарьдаг гэсэн үг. Энэ хэрээрээ эдийн засгаа солонгоруулж, их хэмжээний ашиг олдог. Энэ жишгийг Монголд нутагшуулахаар ойн эрдэмтэн, инженерүүд ажиллаж эхэлжээ.
2023-03-23

“Жонон хонгор морь”-иороо алдаршсан Л.Дашням

Ардын дуу шиг болтлоо монгол түмний дунд тархсан энэ дууны аялгууг Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын уугуул, тус аймаг дахь ардын дуу бүжгийн “Хан Хэнтий” чуулгын найрал дуу хөгжмийн багшаар 50 гаруй жил ажилласан Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Дашням Дархан сумын уугуул, ардын билигзүйч, ерөөлч магтаалч Лувсангийн Агваанжамбалын шүлгээр зохиосон юм.
2023-03-22

 Албан тушаалын хэрэгт холбогдсон гишүүдгүйгээр авлигатай тэмц, УИХ-ын дарга аа

Мөн хэрэг төвөгт орооцолдож, нэр холбогдсон гишүүдийнхээ бүрэн эрхийг ч түдгэлзүүлэхгүй, хамгаалж үлдээх сурагтай. Тодруулбал, өргөдлөө өгснөөр нь Ж.Мөнхбатыг чөлөөлсөн болж “аргалах” бололтой. Дараа нь “Хөгжлийн банкны”, “нүүрсний” гэх мэт хэрэгт холбогдож, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал парламентын босго давах гээд дуншиж буй бусад гишүүнээ “аварч” үлдэхээр санал нэгдсэн гэлцэнэ.
2023-03-22

Томилолт: Эрдэнэтийн уурхай урагшлах, уруудахын эгзэгтэй үедээ иржээ

Монголын эдийн засаг  өнөөдөр үндсэндээ Эрдэнэтийн Овоо, Оюу толгой, Тавантолгойн уурхай дээр тогтож буй. Энэ утгаар нь Монголын эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клубээр “овоглосон” төвийн хэвлэл мэдээллийн газар газрын 20 гаруй сэтгүүлч, сурвалжлагч олборлолт нь оргил үедээ ирээд буй “Эрдэнэт үйлдвэр”-ийн ил уурхайн бүтээн байгуулалттай танилцлаа. Улсын төсөв, эдийн засаг, уул уурхай бичих, ярих тоолонд эдгээр орд газрууд зүй ёсоор хөндөгдөж байдаг.
2023-03-21

Цэцгээс улбаалсан соёл

Гурван сар гадаадад аялж, ажиллаад нутаг буцсан хүмүүсийг ямар их соёлтой болсныг нь сонсож, үнэхээр л төрөл арилжсан юм байх даа хэмээн гайхдаг байлаа. Гэвч өндөр соёлтой орны хилээр нэвтрээд л хамаг бие цэгцэрч, үйлдэл төлөвшиж, дуу намсдаг бололтой.
2023-03-21

 Ам, ажил хоёр зөрөх вий

Газар тариалангийн голлох бүтээгдэхүүн болох улаан буудай, тос, тэжээлийн ургамлын тариалалтыг өсгөн, экспортлогч болох зорилт тавьсан
2023-03-17

Цаг агаарын аюулт үзэгдлийн давтамж ихсэв

Манай орны говийн болон төвийн аймгуудын нутагт энэ сарын 9-нд цаг агаарын аюулт үзэгдэл боллоо. Дундговь аймгийн Өлзийт сумын II багийн нэгэн малчны 160 орчим бог мал хүчтэй салхины үеэр элсэнд дарагдаж, хорогдов. Гурвансайхан сумын нутагт оторлож явсан тэрбээр аймаг, сумынхаа холбогдох байгууллагынханд мэ¬¬дээлж, тусламж эрсэн ч оройтжээ.
2023-03-16

Тод түүхтэй баатрууд

Туркийн өмнөд хэсэг болон Сири улсад өнгөрсөн хоёрдугаар сарын 6-нд газар хөдөлсний улмаас амиа алдсан хүний тоо олон мян­гад хүр­сэн. Олон улс хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд 47 улсаас 388 эрэлч нохой аврах ажил­ла­гаанд оролцож, үнэлж баршгүй гавьяа байгуулс­­­ныг дэлхийн хэвлэлүүд он­цол­сон билээ
2023-03-15

Нийтийн баялгийг “удирдагч” Остром

Элинор Остром бол эдийн засгийн салбараас хамгийн анх Нобелийн шагнал хүртсэн эмэгтэй юм
2023-03-10

Америкчуудыг дайнд ялуулсан Ерөнхийлөгч

Цагаан ордонд дөрвөн удаа дараалан улирч суусан Франклин Делано Рузвельт
2023-03-09