Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ерөнхийлөгч

Ерөнхийлөгчийн аюулгүй байдал, батлан хамгаалахын зөвлөхөөр Д.Баасандамбыг томиллоо

Ажлын гараагаа Зэвсэгт хүчний 186 дугаар ангиас эхэлсэн тэрбээр ЗХЖШ, ҮБХИС-д болон БХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар ажиллаж байжээ. 2021- 2023 онд Зэвсэгт хүчний Кибер аюулгүй байдлын цэргийн командлагчаар ажиллаж байгаад ийнхүү Ерөнхийлөгчийн зөвлөхийн албанд томилогдсон юм байна. 
2023-09-01

Монгол Улс, Гэгээн Ширээт Улстай 1992 онд дипломат харилцаа тогтоожээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Гэгээн Ширээт Улсын Тэргүүн, Пап Францис есдүгээр сарын 1-4-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айчлал хийнэ.
2023-08-30

Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Айбек Артыкбаев Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайд А. Артыкбаевыг үүрэгт ажилдаа орж буйд нь баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.
2023-08-28

Элчин сайд Цай Вэньруйг Алтан гадас одонгоор шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзав.
2023-08-28

Малчдын нийгмийн даатгалыг төрөөс төлөх заалтад Ерөнхийлөгч хориг тавьсангүй 

 УИХ-ын хаврын чуулганаар Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг баталж, үүгээр малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг улсын төсвөөс төлөхөөр зохицуулсан нь иргэдийн шүүмжлэлийг дагуулаад байсан билээ. Хуулийн уг заалтад Ерөнхийлөгч хориг тавих болов уу гэсэн хүлээлт олон нийтэд байсан. Тэгвэл уг хуулийг “Төрийн мэдээлэл” сэтгүүлийн өчигдрийн дугаарт нийтэлжээ. Энэ бол хуулийн эцсийн найруулгыг хийн ёсчилсон, Төрийн тэргүүн ямар нэг байдлаар хориг тавиагүй гэсэн үг юм. 
2023-08-22

Хэнтий аймгийг "Сүхбаатарын одон"-оор шагналаа

Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн Баярын хурал Хан Хэнтий чуулгад болж байна. Энэ үеэр Хэнтий аймгийг "Сүхбаатарын одон"-оор шагнаж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх аймгийн Засаг дарга Ц.Чогсомжавд батламж гардууллаа.
2023-07-26

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хэнтий аймагт ажиллаж, төрийн дээд цол, одон, медалиар гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийг Чингис хааны талбайд хүрэлцэн ирэхэд Хэнтий аймгийн цэргийн хүрээ жагсаж, аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав угтлаа. Ерөнхийлөгч Хэнтий аймагт ажиллах үеэрээ эрхэлсэн ажил, салбартаа өндөр амжилт гарган, эх орноо хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан нэр бүхий хүмүүст төрийн дээд цол, одон, медаль гардуулав.
2023-07-26

Хүнсний асуудлаарх НҮБ-ын дээд хэмжээний уулзалт үргэлжилж байна

Хүнсний асуудлаарх НҮБ-ын дээд хэмжээний уулзалт Итали Улсын нийслэл Ром хотноо НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төв байранд долдугаар сарын 24-ний өдөр эхэллээ. Дээд хэмжээний уулзалтыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн санаачилгаар 2021 онд АНУ-ын Нью-Йорк хотноо анх удаа зохион байгуулж байсан.
2023-07-26

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нум сум харваж, наадамчин олноо цэнгүүллээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сурын талбайд ирж, наадамчин олноо цэнгүүллээ.
2023-07-12

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден-аас Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан мэндчилгээ ирүүлэв.
2023-07-12

Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Н.Жапаров хүрэлцэн ирэв

Төрийн айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Н.Жапаровтай албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, улс төрийн харилцан итгэлцэл, харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх, бүс нутаг болон олон талт хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар ярилцана.
2023-07-09

Ерөнхийлөгч цэргийн байгууллагын удирдлагуудтай уулзаж, үүрэг чиглэл өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх үер, усны нөхцөл байдалтай холбогдуулан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлагуудтай уулзав.
2023-07-07

БНЭУ-ын Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирлагийн айлчлалтай холбоотойгоор зарим зам, уулзварыг хаалаа

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла Монголд айлчилж байна
2023-07-06

Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров наадмын нээлтэд оролцоно

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров долдугаар сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
2023-07-05

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, соёл урлаг, эрүүл мэндийн салбарын шилдэг бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ.
2023-07-03

ӨАБНУ, Индонезийн Гадаад хэргийн сайд нарыг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Гадаад хэргийн сайд Наледи Пандор, Бүгд Найрамдах Индонез Улсын Гадаад хэргийн сайд Ретно Л.П.Марсуди-г хүлээн авч уулзлаа.
2023-06-29

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОУХТ-ийн гүйцэтгэх захирал Памела Хамилтон-ыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын худалдааны төвийн Гүйцэтгэх захирал Памела Хамилтоныг хүлээн авч уулзлаа.
2023-06-28

Баруун хилийн зэвсэгт тулгаралт дууссаны 75 жилийн ойг тэмдэглэлээ

Баруун хилийн зэвсэгт тулгаралт дууссаны 75 жилийн ойн баярын ёслолын ажиллагаа Ховд аймгийн Булган сумд өнгөрсөн баасан гарагт боллоо. Уг арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр тэргүүтэй албаны хүмүүс оролцсон юм. Дайчдын гавьяа, зүтгэлийг алдаршуулан мөнхжүүлэх, Монгол Улсын баруун хил дээр 1948 онд болсон зэвсэгт тулгаралтад оролцсон аймаг, сумын гүйцэтгэсэн үүргийг орон нутгийн иргэдэд сурталчлан таниулах нь ойн баярын зорилго байв.
2023-06-12