Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сонгууль-2023

“Бядгүй масс” сонгуулиар бяраа үзүүлнэ

“Ард түмэн бол цагаан цаас. Түүн дээр юу дуртайгаа бичиж болно”. Энэ бол Хятадын коммунист намын удирдагч Мао Зэдуны алдарт ишлэл. Яг үүн шиг ард түмэн өнөөгийн эрх баригчдын нүдэнд “цагаан цаас” гэж харагддаггүй бололтой. Төрийн “хатан” эх Д.Сарангэрэл ард иргэдээ “улныхан” хэмээн дуудаад, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албан тушаалаа өгч байлаа. Тэрбээр энэ талаараа “Ул гэдэг үгийг хэрэглэдэггүй гээд дэд сайд яриад зогсож байна. Гэтэл яамны ажил хариуцсан хүмүүс чинь 2008 оноос хойш энэ үгийг хэрэглэж, судалгаанд ашигласан гэдгийг хэд хэдэн дарга хэлсэн. Үүнийг мэдэхгүй явна гэдэг гутамшиг. Түүнээс гадна үүнийг хэлсэн хүмүүсийг буруутгах хэрэггүй. Харин ч баярлах ёстой. Халамжийн ажилтнууд айлуудаар яваад амьжиргааны түвшин доогуур зорилтот бүлэг гэж хэлээд байгаа үзүүлэлтэд нь багтахгүй, шугамаас доогуур байгаа айлуудаа арга буюу ингэж нэрлэдэг. Манай Монголчууд үг хөөхөөр үхэр хөө гэдэг юм. Үхэр гэдэг үгийг тэр ядуу айлуудаа гэж ойлгоорой” хэмээсэн.
2023-12-20

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбат 240 саяын орлоготой, 978 саяын МАЛТАЙ, 709 саяын ОРОН СУУЦТАЙ

Төрөөс төрсөн баячуудын нэг гэгддэг Б.Мөнхбат НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон улмаар Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын даргаар тав дахь жилдээ ажиллаж буй. Тэгвэл тун удахгүй энэ оны сүүлчээр Нийслэлийн ЗДТГ-ын Газрын даргын албан тушаалаа өгөх сурагтай.
2023-12-18

Горилогчид ажлаа өгч эхлэв үү

Улсын их хурлын 2024 оны сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж, 126 гишүүн сонгоно. Ингэхдээ 78-ыг нь тойргоор, 48-ыг нь жагсаалтаар сонгоно. Тэдний аль аль нь сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-нээс өмнө ажлаа хүлээлгэж өгсөн байх ёстой. Учир нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 29.4-т зааснаар Нэр дэвшигч нь дараах ажил, албан тушаал эрхэлж байгаа бол ээлжит сонгуулийн тухайд ээлжит сонгуулийн жилийн эхний өдрөөс өмнө, ээлжит бус, нөхөн сонгуулийн тухайд энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна:
2023-12-14

Сонгуулийн тойргийг бүсчилье 

УИХ-ын өнгөрсөн пүрэв гаргийн чуулганы үеэр Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар энэ сэдвийг хөндөж, “Тойргийг бүсчилсэн байдлаар тогтоох нь зөв. Томруулж тогтоосноор улсын хэмжээний мега төслүүдээ урагшлуулах боломж бүрдэнэ. Тойрог жижиг байвал улс хөгжихгүй. Сонгуульд нэрээ дэвшүүлэх санаатай хүмүүс хэдийн тухайн тойрогтоо мөнгө тараагаад эхэлсэн байна” гэсэн юм. 
2023-12-12

 Улстөржилтийг улам дэвэргэх санаархал

Гэхдэээ л хуулийг батлах нь битгий хэл өргөн барихгүй болтол нь эсэргүүцэх боломж бас бий. Парламент дахь олонхын бүлгийн хэн тус хуулийн төслийн талаар санаачлагчаас мэдээлэл сонсох явцад дэмжээгүй, эсэргүүцсэн гишүүд байснаас гадна улс төрийн бусад намтай эл асуудлаар саналыг нь сонсох ёстой гэсэн чиглэлийг удирдлагаас нь өгсөн юм билээ. 
2023-12-08

Сонгож болохгүй УЛС ТӨРЧ: Үгэндээ ороогддог М.Оюунчимэг 

М.Оюунчимэг гишүүн эрх мэдлээ хэрхэн ашиглахад таван жилийн турш суралцсан бололтой юм. 2021 оны нэгдүгээр сард түүний хүү Б.Энхмөрөн хэмээх 26 настай залуу Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Худалдан авалт, гэрээлэлтийн газрын даргаар томилогдсон. Уг албан тушаалд төрийн албанд найм, үүнээс дэд түшмэлийн албанд дөрвөөс доошгүй жил ажилласан, мэргэшүүлэх багц сургалтад хамрагдсан хүнийг томилох хуультай. Гэтэл тус шалгуурт огтхон ч тэнцэхгүй шавилхан залуу эрх мэдэлтэй албан тушаалд шууд очсоныг УИХ-ын гишүүн ээжтэй нь холбохоос аргагүй.
2023-12-07

Улстөрчид өө, ахмадуудад чихрийн цаас “долоолгохоо” болъё!

Сонгууль эхэлжээ. Нэр дэвшигчид горилсон эрхмүүдийн бэлгийн цуваа гараанаасаа хөдөлжээ. 2020 оны сонгуульд иргэдийнхээ итгэлийг даан сонгогдож, дөрвөн жил цөөхөн удаа л бараа сургаа харуулсан гишүүд одоо л тойргийнхондоо “хайр” зарлаж, элдэв бэлэг сэлт тарааж яваа нь мөн л сонгууль дөхсөний шинж. Сонгуулийн тухай хуулийн 48.1-т зааснаар сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-нээс хойш бэлэг сэлт тарааж, элдэв найр наадам хийхийг хуулиар хориглосон. Тиймээс сонгуульд нэр дэвших горилогчид хууль үйлчлэхээс урьтаж сонгогчиддоо юм, юм л тарааж яваа бололтой. Тараах шалтаг нь ч мундахгүй юм. УИХ-ын гишүүн Хассуурийн Ганхуяг шинэ жилийн баярыг угтаж тойргийнхоо ахмадуудыг “баярлуулж” яваа бололтой. Хэдэн хөгшчүүл маань “Хассуурь сан” гэсэн бичигтэй ганц тор бэлгээ их л нандигнан авч яваа зураг цахим орчинд тархаад байна.
2023-11-29

Сонгож болохгүй УЛС ТӨРЧ: Задарсан “Засаг дарга”

УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын бүрэн эрхийг өнгөрсөн хавар түдгэлзүүлсэн бол өдгөө хууль тогтоочид 71-үүлээ үлдэх байв. Нууц санал хураалтын дүн гарахад түүнтэй хамт нэрийг нь оруулж ирсэн хоёр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, Н.Наранбаатарыг явуулаагүй юм. Нүүрсний гэх хэрэгт холбогдсон түүнийг 2020 оны сонгуулиар УИХ-ын гишүүн болсныхоо дараа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягт нөлөөлж, Хятадын компаниудад давуу байдал олгосон гэрээ байгуулсан гэх үндэслэлээр шалгаж буй. Мөн УИХ-ын гишүүн Н.Наранбаатар нь 2016-2020 онд Өмнөговь аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, хамаарал бүхий, тэр дундаа 2011-2015 онд гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байсан, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгждээ давуу байдал бий болгосон хэмээх үндэслэл ч бий.
2023-11-27

 Х.Нямбаатарын “алсын хараа” нь сонгууль юм биш үү

Бас тэрбээр хотын нийтийн аж ахуйн бодлого 2006 оноос хойш алдагдсаныг тэрбээр онцолно лээ. Тухайн үед нийслэлд өнөөгийн эрх баригчид олонх болж, Засаг даргаа томилсон бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар Г.Мөнхбаяр ажиллаж байв. Энэ хугацаанд нийслэлийн Засаг даргаар (Х.Нямбаатарыг оролцуулаад) долоон хүн ажилласны дотор Э.Бат-Үүлээс бусад нь Ардын намынх. 
2023-11-21

Сонгож болохгүй УЛС ТӨРЧ: “Ширэн нүүрт” С.Амарсайхан 

Албан тушаал, эрх мэдлээ ашиглан хууль зөрчиж, хувьдаа ашиг хонжоо олоод л, буруу үйлдлийг нууж, хамгаалаад л, давхар стандарт мөрдөн, ёс зүйгүй аашлаад л байхад төрийн өндөр албан тушаал руу өгсөх зам нь цэлийгээд байдаг “гайхалтай” жишиг манай улсад тогтсон. Үүний нэг жишээ нь өнөөдөр Монгол Улсын Шадар сайдын албыг хашиж буй С.Амарсайхан болж байна. 2012-2019 он хүртэл нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч байсан тэрбээр 2019-2020 онд хотын захирагчаар ажилласан юм. Энэ үеэс л түүнтэй холбоотой далд явдлууд нь илчлэгдэж, олны анхааралд өртөж эхэлсэн гэхэд болно. “Өнөөдөр” сонин та бүхэнд эргэн нэг сануулъя. 
2023-11-16

Сох дутуу сонгох эрх 

Харамсалтай нь, үүнийг гадаадад байгаа нийт иргэндээ харьцуулбал маш бага хувь нь сонгох эрхээ эдэлж байна гэсэн үг. Үндсэндээ харь улсад байгаа манай иргэд сонгох эрхээ эдлэхгүй байгаагаас өөрцгүй. Гэхдээ энэ нь харь оронд суугаа манай иргэд санал хураалтад оролцох хүсэлгүй гэхээс илүүтэй сонгуулийн зохион байгуулалт нь бүхий л шатанд оновчгүй, сонгогчийн хувьд зардал, чирэгдэл ихтэй байгаатай холбоотой. 
2023-11-15

Сонгож болохгүй УЛС ТӨРЧ: Хахуулийн хэргээсээ хаашаа ч бултах аргагүй А.Адъяасүрэн 

Нэг хэсэг А.Адъяасүрэн яллагдагчаар татсан тогтоолтойгоо танилцахгүй зугтаж, “ах нар”-ынхаа өрөө тасалгаагаар уйлж унжиж гүйсэн гэдэг. Дараа нь прокурорын байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр хэргийг нь хэрэгсэхгүй болгож байв. Харин хэргийн бусад оролцогчийн гомдлын дагуу А.Адъяасүрэнг яллагдагчаар татсан тогтоолыг сэргээсэн ч шүүхийн босгоор даваагүй байгаа юм. 
2023-11-06

Нэрээ сольсон ч намтар нь өөрчлөгдөхгүй 

Ард түмнээ хайрлая намын нэрийг Ард түмний хүч болгон өөрчлүүлэх хүсэлтээ дарга Л.Аззаяа нь Дээд шүүхэд ирүүлсэн юм байна. Иргэдээ хайрлах гэхээр өөрийнх нь зүгээс ихэд хүчин чармайлт, хөрөнгө мөнгө гарах гээд байгаа учир шууд тэдний хүчийг ашиглах сонголт руу шилжив үү, яав.
2023-11-03

 Сонгож болохгүй улстөрч: Буруу, булхайн эзэн Ц.Анандбазар 

“Өнөөдөр” сонин сонгогчдын санах ой болж, зөв сонголт хийхэд нь туслах, мэргэжлийн, ёс зүйтэй парламент бүрдүүлэх зорилгоор “Сонгож болохгүй улстөрч” булан нээж байна. Хэнийг, яагаад парламентад дахин сонгож болохгүй вэ гэдэг үндэслэл, шалтгааныг бид цувралаар сануулах болно. Өөрчлөлтийг та л хийж чадна. 
2023-10-16

Х.Нямбаатарыг нийслэлийн Засаг дарга, Б.Дэлгэрсайханыг “түгжрэл”-ийн, Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо

Хотод тулгамдаад буй олон асуудлыг богино хугацаанд, хариуцлагатай шийдэж чадах хүн гэж Х.Нямбаатарыг үзсэн юм байна. Харин Сонгуулийн тухай хуулийн дагуу бүрэн эрхийн хугацаа дуусахад жилээс багагүй хугацаа үлдсэн нөхцөлд нөхөн сонгууль явуулахгүй гэнэ.
2023-10-05

Холимог тогтолцооны өгөөж гуравдагчдад “наалдах” уу 

Холимог системээр сонгууль зохион байгуулснаар гуравдагч хүчний намуудад боломж олгоно, парламент дахь төлөөллийг нь нэмнэ хэмээн хууль тогтоогчид ярьдаг. Гэтэл уг тогтолцооны өгөөж гуравдагч хүчний намынханд үнэхээр “наалдах” уу. Намын жагсаалтаар парламентын гишүүнтэй болохын тулд тэд тойрогт нэр дэвшүүлэх 39 хүн олох хэрэгтэй. Хамгийн гол нь нийт сонгогчийн дөрвөөс дээш хувийн дэмжлэг авах учиртай болоод байна. Гэтэл энэ хоёрхон шалгуурыг давах хэмжээний нам манай улсад хуруу дарам. Холимог системээр анх удаа зохион байгуулсан 2012 оны парламентын сонгуульд 11 нам, хоёр эвсэл оролцсон. Тэднээс МАН 26, АН 34, МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл 11, ИЗНН хоёр, бие даагч гишүүн гурван суудал авч парламентыг бүрдүүлж байв.
2023-09-13

Намуудын жагсаалтад найдаж болох уу 

Засгийн газрын тэргүүн бөгөөд эрх баригч намын дарга Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн намар танхимын бүрэлдэхүүнээ шинэчилж, УИХ-ын гишүүний “давхар дээл”-тэй сайд нарыг олноор нь оруулж ирэхдээ ч “Дараагийн “сонгуульд нэр дэвшихгүй” хэмээх ам өчгийг нь авсан гэдэг. Сөрөг хүчнийг төлөөлж буй АН-ын удирдлага ч үүнтэй агаар нэг зарчим баримтлахаа зарлаж, намын жагсаалтдаа шинэ уур амьсгал оруулах найдвар төрүүлээд буй. 
2023-09-12

АН-ын ҮБХ тойрсон будилаан

АН-ын хувьд ҮБХ-ны гишүүн байх нь олон боломжийн үүдийг нээдэг юм. Зөвхөн төлөөллийн уг байгууллагын гишүүнд л УИХ-ын сонгуульд нэр дэвших, нам нь ялсан нөхцөлд шат шатны Засаг дарга хийх эрх олддог учраас тэр. Тиймээс АН-ын доторх фракцууд ирэх сонгуулиар нэр дэвшүүлэх хүмүүсээ ҮБХ-нд багтаах, улираах, ер нь тэнд давуу төлөөлөлтэй болох эрмэлзэлтэй байгаа. Үүнийг тойрсон маргаан, талцал, “яриа хөөрөө” тус намд өрнөж байна. АН-ын дүрэмд ҮБХ нь УИХ-ын сонгуулийн тойргийн мандатын тоог дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү тооны буюу 304 гишүүнтэй байхаар заажээ. Хоёр хуваагдан талцаж байх зууртаа тус намын ҮБХ-ны гишүүний бүртгэл ч будилаантай болсон тул яг хэдэн хүнтэйг нь хэлэх хэцүү байгаа юм. 
2023-08-17