Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хөдөлмөр, халамж

Төрийн байгууллагуудад процессын дахин инженерчлэл хийх нь

Төрийн байгууллагын процессын дахин инженерчлэл нь байгууллагын оновчтой, үр ашигтай засаглалыг бэхжүүлэх зорилгоор байгууллагын чадамж, бүтээмж, процессын хөгжүүлэлт, төрийн үйлчилгээний чанар, иргэд болон төрийн албан хаагчдын сэтгэл ханамжийг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагаа юм.
2023-06-16

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжигч байгууллагуудын сүлжээ байгуулахаар ажиллаж байна гэв

ХНХЯ-аас “Ажлын байрны дадлагажуулагч”-ийн тогтолцоог нэвтрүүлж, бэхжүүлэх зорилгоор тус ажил мэргэжлийг Үндэсний ажил мэргэжлийн ангилал, тодорхойлолтод 2021 онд оруулж, “Ажлын байрны дадлагажуулагчийн үйл ажиллагааны удирдамж”-ийг 2023 онд шинэчлэн баталж “Загвар төсөл”-ийг хэрэгжүүлж байна.
2023-06-13

Өдөрт 70 000-100 000 төгрөгийн цалинтай ажил хийх хүн олдохгүй байна

Одоо (уржигдар) мод үржүүлгийн талбайд нэг хүн л ажиллаж байна. Өвөл ажилладаггүй, тогтмол ажлын байр бий болгож чаддаггүйтэй холбоотой юу ажиллах хүн олдохгүй юм. Хэрэв одоогийнхоос 50 хувиар олон, ядаж 30 хүн ажиллуулбал бүтээмж өндөр, захиалгат ажлуудаа цаг тухайд нь дуусгах боломж бий. Өдрийн хоолтой, өдөрт 70 000-80 000 төгрөгийн цалинтай, хотоос хол ажиллавал ажилчдын унаагаар үйлчилнэ гэж хавраас хойш зар тавиад ирэх хүн цөөн байна” гэж өгүүлэв. 
2023-06-12

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааг хөтөлбөрт үнэлгээ хийжээ

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааг хөтөлбөр байдлаар төлөвлөж, хэрэгжүүлж ирсэн. Энэ хугацаанд хөтөлбөрүүдэд цогц байдлаар үнэлгээ хийж байгаагүй аж. Энэхүү судалгааны шинэ тайланд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд үнэлгээ, дүн шинжилгээ хийж, улмаар хэрэгжилтийг сайжруулах санал зөвлөмжийг тусгасан.
2023-06-09

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд анхаарна

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө Монголын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбоо /МХБИБҮХ/-ны дэргэдэх “Шинэ алхам” төвд ажиллалаа. Тэрбээр Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөлийн даргын хувьд эдгээр тулгамдаж буй асуудлын талаар бодит мэдээллийг авч, салбар зөвлөлийн бодлого, шийдвэрт тусгахаар ийнхүү цуврал уулзалт зохион байгуулж байгаа юм.
2023-06-09

Гэмтэл согог судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн боловсруулсан аргачлалын төслийг хэлэлцлээ

ХНХЯ “Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг тодорхойлох” аргачлал боловсруулах ажлын хэсгийн ээлжит хурал хэлэлцүүлгийг 2023 оны зургадугаар сарын 2-ны өдөр 9 дахь удаагаа зохион байгууллаа. Ажлын хэсгийн ээлжит хурал, хэлэлцүүлгээр Гэмтэл согог судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн боловсруулсан аргачлалын танилцуулгыг хэлэлцлээ.
2023-06-05

Камбож, Лаос, Тажикстаны иргэд Улаанбаатарын туршлагыг судалж байна

НЗДТГ Швейцарын хөгжлийн агентлагтай 2007 оноос Нэг цэгийн үйлчилгээний төслөөс эхлэн олон жилийн турш хамтран ажиллаж ирсэн юм. Өнгөрсөн хугацаанд нийслэлийн зүгээс хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах, засаглал, хог хаягдлын менежментийг сайжруулах зэрэг хэд хэдэн төсөл хөтөлбөрийг Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж, түншлэлийн харилцааг өргөжүүлсэн.
2023-05-30

“Найз байя” өдөрлөг боллоо

Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “Найз байя” аяны хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүүхэд өсвөр үеийнхэнд зориулсан өдөрлөг зохион байгууллаа.
2023-05-29

Соёл урлагийн салбарт тулгамдаж буй асуудлаар санал солилцож, шийдэл хайв

Мөн Үндэсний номын сан, Хүүхдийн номын сан, Архангай аймгийн хөгжимт драмын театр зэрэг байгууллагын удирдлага, уран бүтээлчдийн төлөөлөл оролцож, Засгийн газрын бодлого, шийдвэрийн хэрэгжилт, соёл урлагийн салбарт тулгамдаж буй асуудлын талаар ярилцан, санал солилцож байна.
2023-05-29

Бичгийн цаас авах мөнгөгүй ШӨХТГ 90 мянган аж ахуйн нэгжийг яаж хамгаалах вэ гэв 

Түүнчлэн Н.Мандуул ШӨХТГ нь шударга өрсөлдөөнийг хангах, хэрэглэгчийн эрхийг хангах гэсэн хоёр үүрэгтэйг тэмдэглээд, эдгээр чиглэлээр есөн хүн сард тус бүр нэг сая орчим төгрөгийн цалинтай ажилладгийг дурджээ. 
2023-05-29

Тайландын Хаант Улсын Бангкок хотод туршлага судалж байна

Мөн Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын зөвлөхүүд хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийг хэрхэн оновчтой цуглуулах болон ашиглах, ажил олгогч, ажил хайгч нарт зориулсан үр ашигтай хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ үзүүлэх талаар сургалт хийж байна.
2023-05-26

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зээл олгох нь 

Зээлийн батлан даалтын сан, “Сэнтрал экспресс Си Ви Эс”, “Капитрон” банк хамтран бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зээл олгохоор болжээ. Тодруулбал, байгальорчин, нийгмийн хөгжилд чухал ач холбогдолтой төсөл, бизнесийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан франчайзингийн зээлийн бүтээгдэхүүний хамтын ажиллагааны гэрээнд өчигдөр гарын үсэг зурав
2023-05-24

Э.ЗОЛЖАРГАЛ: Ажилласан жил нь тодорхойгүй бол шүүхээр шийдвэрлүүлнэ 

Сүүлийн жилүүдэд тэтгэвэрт гарч байгаа иргэд ажилласан жилээ тогтоолгохын тулд шүүхэд хүсэлт гарган шийдвэрлүүлэх нь олширсон гэнэ. Яагаад ийм асуудал үүсэх болсныг Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын зохион байгуулагч Э.Золжаргалаас тодрууллаа. 
2023-05-24

Х.Булгантуяа: Төрийн албан хаагчдын цалин, нийгмийн баталгааг хангах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлнэ

Энэ цаг үед Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын эрх зүйн орчны шинэчлэлийг шуурхайлан, Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг батлуулах, Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Гэр бүлийн тухай хуулийн төсөл, Нийгмийн халамжийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийн уялдааг ханган боловсруулж, Улсын Их Хуралд өргөн барихаар ажиллаж байгаа юм.
2023-05-18

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүйг танилцуулав

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын 21 аймаг, 9 дүүргийн салбар комиссын гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулав. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын гишүүдийг чадавхжуулах, үйл ажиллагааг эрчимжүүлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн мэдээллийн нэгдсэн сангийн ашиглах арга зааварчилгаа өгөх сургалтыг 2023 оны 05 дугааар сарын 16-ны өдөр зохион байгууллаа.
2023-05-18

Хүнс бэлтгэн, нийлүүлэгчдэд 81 тэрбум төгрөгийн урамшуулал, хүүгийн татаас олгожээ 

Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор 2022-2023 онд дотоодын зах зээлд нийлүүлж, үйлдвэрлэгчдэд борлуулсан улаан буудай, хүнсний ногоо, сүү болон нөөцийн мах бэлтгэн, гурил үйлдвэрлэсэн аж ахуйн нэгжүүдэд ХХААХҮ-ийн сайдын тушаалын дагуу урамшуулал, хүүгийн татаас олгожээ. Тодруулбал, 7.5 сая кг хүнсний ногоо нийлүүлсэн 137 аж ахуйн нэгж, иргэнд 754.2 сая, 16.8 мянган тонн улаан буудай нийлүүлсэн 55 компанид 1.6, дотоодын үйлдвэрүүдэд сүү тушаасны урамшуулалд 1.3 тэрбум төгрөг олгосон байна.
2023-05-16

Ажил олгогчийг дэмжихэд 15 тэрбум төгрөг зарцуулна

Энэ жил ажил олгогчийг дэмжих арга хэмжээнд 15 тэрбум төгрөг зарцуулна. Тухайлбал, ажил олоход хүндрэлтэй иргэнийг эдийн засгийн тэргүүлэх салбарт, мөн орон нутаг, алслагдсан дүүрэгт байнгын ажилд авсан аж ахуй нэгжид цалингийн дэмжлэг 800 мянган төгрөгийг дөрвөн сарын хугацаанд сар бүр олгоно.
2023-05-15

Цалинтай, цалингүй асрах ажил хийж буй иргэдийн 70 хувь нь эмэгтэйчүүд 

“Эмэгтэйчүүдийн нүдээр асрахуйн эдийн засаг” чуулганыг “Монфемнэт үндэсний сүлжээ” ТББ болон эдийн засагчид хамтран өчигдөр зохион байгууллаа. Асрахуйн эдийн засаг буюу цалинтай, цалингүйгээр асрах ажил хийж буй хүмүүсийн 70 хувь нь эмэгтэйчүүд аж. Тэдний 71 хувь нь хүүхэд, 65 орчим хувь нь өндөр настан, өвчтэй хүмүүсийг асарч буй юм байна. Эмэгтэйчүүд сард 73.5 цагийг хүүхэд асрахад зориулдаг гэвэл багадаа 176 400 төгрөгөөр үнэлэгдэх хөдөлмөр гэнэ. Түүнчлэн цалин хөлсгүй ажлыг эмэгтэйчүүд эрчүүдтэй харьцуулахад гурав дахин их хийж байгаа бөгөөд 15-аас дээш насныхны цалин хөлсгүй ажлын мөнгөн дүн манай улсын ДНБ-ий 8.2-15.3 хувьтай тэнцэж буйг МУИС-ийнхан тооцжээ.
2023-05-11