Дүүжин замын тээвэр 12 дугаар сард ашиглалтад орно
Улаанбаатар хотын нийтийн тээврийг төрөлжүүлэх, чанар, стандартыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, түгжрэлийг бууруулах зорилгоор “Дүүжин замын тээвэр” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн барилга угсралтын ажил бүрэн дууссан бөгөөд өнөөдрийн байдлаар нийт гүйцэтгэл 90 хувьтай байна. Дүүжин замын тээвэр 12 дугаар сард ашиглалтад орно.
2026-09-30
ТАНИЛЦ: Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлого
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, авто замын түгжрэлийг бууруулж, дэд бүтцийн дутагдал, амьдрах орчны доройтол, төрийн үйлчилгээ, хүнд суртал, төсөв, хөрөнгө оруулалт, эдийн засаг, бизнесийн орчныг сайжруулах зорилгоор “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогыг хэрэгжүүлж байна.
2026-09-11
Дамбадаржаа дулааны станцын барилга угсралт 70 хувийн гүйцэтгэлтэй байна
Азийн хөгжлийн банк болон нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран хэрэгжүүлж буй Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийн барилгажилт, шинэ хэрэглэгчдийн өсөн нэмэгдэх дулааны хэрэгцээг хангах, 63 МВт хүчин чадалтай Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
2026-09-07
“Улаанбаатарын тунхаглал”-ыг батлав
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд төлөвлөсөн гол арга хэмжээнүүдийн нэг болох “Хотын дарга нарын чуулга уулзалт” өнгөрсөн баасан гарагт боллоо.
2026-08-24
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
Дэлхийн хүн амын талаас илүү хувь нь хот, суурин газарт амьдарч байгаа бөгөөд 2050 он гэхэд энэ үзүүлэлт 68 хувьд хүрэх төлөв бий. Хүн ам, эдийн засаг, дэд бүтцийн төвлөрөл нь хотуудыг хүний хөгжил болон байгаль орчны тогтвортой байдлын огтлолцлын гол цэг болгож буй.
2026-08-21
“Ногоон-Улаанбаатар” эко орон сууцын хороолол байгуулах нь
Нийслэлийн ЗДТГ-аас Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-тай хамтран “Ногоон-Улаанбаатар” орон сууцын төсөл хэрэгжүүлж буй бөгөөд талууд хэрэгжилт, санхүүжилтийн асуудлаар хуралдлаа. Ногоон хөгжил, тогтвортой хот байгуулалтыг дэмжсэн энэхүү төслийг тус банкны 24.7 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжүүлэх аж.
2026-08-13