Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авах зорилгоор “Хотын дарга сонсож байна” тусгай дугаарын утсыг энэ оны наймдугаар сарын 14-нөөс ажиллуулж эхэлсэн билээ. Тэгвэл өнгөрсөн хугацаанд иргэдээс 8373 хүсэлт, санал, гомдлыг хотын даргад дайжээ.
Энэ талаар нийслэлийн ЗДТГ-ын төрийн үйлчилгээний чанар хариуцсан зохицуулагч Б.Сэмжидмаа “150-150 тусгай дугаарт иргэдээс ирүүлсэн нийт дуудлагын 90 хувийг долоо хоногт багтаан шийдвэрлэсэн байна. Санал, хүсэлт, гомдлын 7774-ийг нь зурвас, 599-ийг нь нь и-мэйл хаягаар ирүүлжээ. Үүний 5120 нь гомдол, 2548 нь хүсэлт, 400 нь мэдээлэл, 209 санал байв. Төрийн байгууллагуудын албан бичгийн хариу удаж гардаг гэх шүүмжлэл нийгэмд бий. Тиймээс бид хотын даргад хаягласан санал, хүсэлтүүдэд ач холбогдол өгч, шийдвэрлэхийн төлөө ажиллаж буй. Үүний хүрээнд 157 байгууллагын 500 гаруй албан хаагч иргэдийн өргөдөл, гомдолд түргэн шуурхай хариу өгөх, холбогдох хэлтэст хуваарилах, шийдвэрлэх, үйлчилгээгээ улам сайжруулах сургалт зохион байгуулсан” гэв.
Иргэд 150-150 тусгай дугаарт зурвас үнэгүй илгээн санал, хүсэлт, гомдлоо илэрхийлэхээс гадна mayor@ulaanbaatar.mn и-мэйл хаягаар холбогдох боломжтой.
О.Ундрах