Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хот

Шинэ Зуунмод дагуул хотыг 31 мянган га талбайд байгуулна

Бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, орон зайн оновчтой төлөвлөлт бүхий дагуул хот байгуулах зорилтын хүрээнд бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, тогтвортой хөгжлийг дэмжих бодлогыг тодорхойлох зорилгоор Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулж буй.
2024-03-28

Гамшгийн дохио 16.00 цагт дуугарна

Улсын хэмжээнд өнөөдөр 16.00 цагт гамшгаас хамгаалах дадлага сургуулилалт зохион байгуулна. Бүх аж ахуйн нэгж, байгууллагынхан үүнд ажилтнуудаа бүрэн хамруулахыг Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ)-аас уриаллаа. Дадлага сургуулилалтын үеэр гамшгийн зарлан мэдээлэх дохиог гурван удаа дуугаргана. Дохио эхний удаа дуугарахад байгаа газрынхаа аюулгүй цэгт суух нь. Аюулгүй цэг гэдэгт барилгын даацын хана, бат бөх ширээ, ариун цэврийн өрөө зэргийг хамруулах аж. Дохио хоёр дахь удаагаа дуугарахад гадагшаа гарч, аюулгүйн талбайд цугларах ёстой
2024-03-28

Зам талбайд тогтсон 92 тонн усыг соруулжээ

Авто замын борооны болон хөрсний ус зайлуулах шугамын засвар ашиглалтын ажлын хүрээнд цас мөс хайлсны улмаас тогтсон 92 тонн усыг сорууллаа.
2024-03-28

Зам талбайн цэвэрлэгээ, давс, бодис цацах ажил үргэлжилж байна

Чингэлтэй дүүргийн цэвэрлэгээ үйлчилгээ хариуцсан хоёр байгууллагын 100 гаруй ажилтан тусгай зориулалтын зургаан автомашин
2024-03-27

Чингэлтэй дүүргийн зарим хорооны хилийн цэсэд өөрчлөлт оруулав

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVIII хуралдаан өчигдөр болж, шинээр байгуулсан хороодын нутаг дэвсгэрийн заагийг тогтоох тогтоолын төслийг хэлэлцэв. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 12, 16, 21, 22 дугаар хорооны хилийн цэсийг өөрчлөн, хаягийн зөрчлийг арилгахаар болжээ. Үүний хүрээнд 467 өрхийн 2016 иргэний оршин суух болон үл хөдлөх хөрөнгө, газрын гэрчилгээний хаягийн зөрчлийг арилгах гэнэ
2024-03-26

Төв цэнгэлдэхийн өмчийн маргааны асуудлыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргалаа

1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид шилжүүлсэн. Харин 2004 онд нийслэлийн хувь эзэмшлийг 49, иргэн Т.Нямдаваагийн эзэмших хувийг 51 болгох шийдвэрийг НИТХ-аас бус “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн ТУЗ-өөр шийдсэн байдаг.
2024-03-26

Багануур, Багахангай, Налайхын үйлдвэрлэл, технологийн паркуудыг компанийн хэлбэрт шилжүүлнэ

НИТХ-ын ээлжит бус XVIII хуралдаан өнөөдөр болж, нийслэл дэх үйлдвэрлэл, технологийн паркуудын хуулийн этгээдийн хэлбэрийг өөрчлөн байгуулах, дүрмийг батлах тогтоолын төслийг хэлэлцэн, баталлаа. Нийслэлийн хэмжээнд аж үйлдвэрийн дөрвөн парк ажиллаж буй.
2024-03-25

Түрээсийн скүүтерийн тоог хоёр дахин нэмжээ

“Jet sharing Mongolia” компанийнхан Улаанбаатарын түгжрэлийг бууруулах зорилгоор өнгөрсөн оны хавраас скүүтер түрээслэх үйлчилгээ эхлүүлсэн юм. Халтиргаа гулгаа ихэссэнтэй холбоотойгоор өнгөрсөн өвөл уг үйлчилгээг түр зогсоосон. Тэгвэл энэ жил түрээсийн скүүтерийн тоог хоёр дахин нэмжээ. Эдгээрээс 100-г нь энэ сарын 14-нөөс эхлэн туршилтаар үйлчилгээнд гаргасан аж
2024-03-25

Хөлийн голын орчимд суваг, шуудуу татжээ

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хөлийн голын дагуу суурьшсан айл өрхийн гэр, байшин, аж ахуйн нэгж, байгууллагуудын хашааг шар усны үерт өртөх эрсдэлээс сэргийлэх, хариу арга хэмжээг мэргэжлийн байгууллагууд зохион байгуулан ажиллаж байна. Энэ хүрээнд Нийслэлийн Онцгой байдлын газар, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын хэлтэс, Геодези, усны барилга, байгууламжийн газрын нийт 32 албан хаагч 13 техниктэйтэйгээр Хөлийн голын орчимд 2 метр өргөн, 600 метр суваг, шуудуу татаж, урсцыг нэмэгдүүллээ.
2024-03-25

Нийслэлийн ИТХ ээлжит бусаар хуралдана

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVIII хуралдаан өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 25-ны 10.00 цагт хуралдана.
2024-03-25

Хонхорт шар усны үер бууж, 30 гаруй айл үерт автжээ

Тэр дундаа БЗД 11-р хороо, СБД 18,19-р хороонд айл өрх усанд автаж нүүлгэн шилжүүлэх  хэмжээнд хүрсэн
2024-03-23

“Дэлхийн цирк” 10 дахь удаагаа Монголд айлчилж байна

Тив, дэлхийд алдартай циркийн жүжигчид манай улсад 10 дахь жилдээ айлчлан иржээ. Тэд “Дэлхийн цирк Монголд” эртэй ээлжит тоглолтоо хүргэхэд бэлэн болсон байна. “Монгол циркийн хөгжлийн төв” төрийн бус байгууллагынхан 2013 оноос тив, дэлхийн шилдэг уран бүтээлчдийг урьж, эл тоглолтыг тогтмол зохион байгуулж буй аж. Тоглолт энэ сарын 30-наас эхлэх бөгөөд гурван долоо хоногийн хугацаанд бямба, ням гараг бүр “Степпе арена” мөсөн ордонд үзэгчдийг хүлээн авах нь. “Дэлхийн цирк Монголд” тоглолтод долоон төрлийн үзүүлбэр багтаасан бөгөөд олон улсын 90, Монголын 30 гаруй уран бүтээлч оролцох аж
2024-03-22

УДЭТ-ын зогсоол, орц, гарцыг шийдэхийг шаардлаа

Улсын драмын эрдмийн театр (УДЭТ)-ын уран бүтээлчдийн төлөөлөл нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарт шаардлага хүргүүлж буйгаа өчигдөр мэдээлэв. Тэд шаардлагадаа хэд хэдэн зүйлийг онцолсон байна. Юуны өмнө УДЭТ-ын зогсоолыг шийдэхийг хүсжээ. Тус театрын урд талын авто зогсоолыг өнгөрсөн оны тавдугаар сарын 25-нд хааж, тохижуулах шийдвэрийг тухайн үеийн нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар гаргаж байв. Гэтэл тохижилтын гэх ажил нь зураг төслөөсөө тэс өөр, нүглийн нүдийг гурилаар хуурсан шинжтэй, стандарт, өнгө үзэмжгүй хэмээн олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан юм
2024-03-22

О.Номинчимэг: Төв цэнгэлдэх хүрээлэнгээс зарсан газруудыг шалгаж, дуудлага худалдааны үнийг төлүүлнэ

1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид шилжүүлсэн. Харин 2003 онд нийслэлийн хувь эзэмшлийг 49, иргэн Т.Нямдаваагийн эзэмших хувийг 51 болгох шийдвэрийг НИТХ-аас бус “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн ТУЗ-өөр шийдсэн байдаг.
2024-03-21

"Улаанбаатар марафон”-ы бүртгэл эхэллээ

Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд бие бялдар, оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх зорилгоор “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг 2014 оноос уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн. Энэ жил тус тэмцээнийг тавдугаар сарын 25-ны бямба гарагт Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.
2024-03-21

Төв цэнгэлдэх хүрээлэнд нийслэлээс 4.6 тэрбум зарцуулсан ч 32.7 сая төгрөгийн ногдол ашиг авчээ

1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид шилжүүлсэн. Харин 2003 онд нийслэлийн хувь эзэмшлийг 49, иргэн Т.Нямдаваагийн эзэмших хувийг 51 болгох шийдвэрийг НИТХ-аас бус “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн ТУЗ-өөр шийдсэн байна.
2024-03-21

Таксигаар үйлчлүүлэгчдээс түгжрэлийн төлбөр авч байна

“UBcab”-ын таксины үйлчилгээ эрхлэгчид аяллын хугацааны төлбөр тооцон авдаг болжээ. Өөрөөр хэлбэл, үйлчлүүлэгчдээсээ түгжрэлийн төлбөр авдаг болсон байна. Оргил ачааллын дуудлагын үеэр дөрвөн км замыг 49 минутад туулсан нэгэн хэрэглэгч энэ талаар нийгмийн сүлжээнд бичжээ. Түүний бичсэнээс үзвэл “UBcab”-ын жолооч хотын түгжрэлд зарцуулсан цагаа үнэлж, хэрэглэгчээс 5880 төгрөгийг үндсэн төлбөр дээр нэмж авчээ
2024-03-20

Төв цэвэрлэх байгууламжийн Лаг дахин боловсруулах үйлдвэрийн төслийн ТЭЗҮ-г хүлээн авлаа

Өнгөрсөн оны энэ үед Улаанбаатар хотод “Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт түншлэлийн форум” болсон билээ. Энэ үеэр Ус сувгийн удирдах газар, БНСУ-ын Кымган консорциум болон "Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" ХК  гурван талт санамж бичиг байгуулсан.
2024-03-20