Г.Нэргүй: Үерийн өндөр эрсдэлтэй бүсэд зөвшөөрөлгүй буусан 500 орчим айл байна
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, өндөр уулс болон гуу, жалга, суваг, шуудуу, гол мөрний цас эрчимтэй хайлж, хөрсний ус, булаг гаран, халиа тошин үүсэн, айл өрх, гудамж талбай усанд автах, шар усны үер буух эрсдэл өндөр байна. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүйгээс шар усны үерээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний талаар тодрууллаа.
2024-04-02
116 рейсээр нийт 4684 тонн ус соруулж авчээ
Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ нь дөрөвдүгээр сарын 1-нд нийт 20 дуудлага, мэдээлэл хүлээн авсан. Дуудлага мэдээллийн дагуу 33 хүн, 12 машин механизмын бүрэлдэхүүнтэй дараах байршлуудад хариу арга хэмжээ авлаа.
2024-04-02
Ханын материал орчмын гэр хорооллыг орон сууцжуулна
2014 онд дахин төлөвлөлтөд орж, газар чөлөөлтийн ажил нь гацсан зарим байршлуудыг "Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл"-ийн хүрээнд орон сууцжуулахаар төлөвлөсөн. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд ажиллав.
2024-03-31
Хороо бүрд гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллана
Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн 2024 оны анхдугаар хурал өнөөдөр болж, энэ онд тус зөвлөлөөс хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд тусгах саналуудыг хэлэлцлээ. Мөн Хүүхэд хамгааллын хуулийн шинэчилсэн найруулгыг танилцуулж, хүүхдийн тоглоомын талбайн стандартын хэрэгжилт, хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийн байдлын талаар танилцуулсан юм.
2024-03-29
Энэ онд 17 байршилд 19.5 км авто замыг засаж шинэчилнэ
Зам засвар арчлалтын хүрээнд энэ онд нийслэлийн 17 байршилд авто замыг засаж шинэчлэхээр төлөвлөөд байна. Мөн замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, авто замын сүлжээг нэмэгдүүлэх хүрээнд 31 байршилд авто зам, замын байгууламж барих төсөл хэрэгжиж байгаа юм. Энэ талаар Нийслэлийн Замын хөгжлийн газрын холбогдох мэргэжилтнүүдээс тодрууллаа.
2024-03-29
Төөрүүлдэг хот
Олон улсын хөтөлбөрт хамрагдахаар асуумж бөглөсөн залуус нэг зүйлд бүдрэв. Тэр нь гэр болон сургууль, ажлын газрын хаяг, байршлын мэдээлэл байлаа. Хөтөлбөрийн мэргэжилтнүүд залуусын илгээсэн асуумжийг нягтлахад хаягийн мэдээллүүд нь илт зөрүүтэй, буруу, зарим нь интернэтээс хайгаад ч олдохгүй байж. Ингээд “Албан ёсны, баталгаажсан, тодорхой хаяг бичнэ үү” гэсэн шаардлага оролцогчдод тавьжээ. Үүнийг хариуцсан мэргэжилтэн “Материал нь буцаагдсан залуусын олонх нь ажил, гэрийнхээ хаягийг тодорхой бус бичсэн байсан. Оролцогчдын аюулгүй байдлыг хангах үүднээс бүх хаягийг шалгаж, цахим систем дэх бүртгэлтэй нь тулгадаг юм. Ингэхэд ихэнх нь зөрүүтэй, зарим нь олдоогүй. Тиймээс албан ёсны, тодорхой хаяг бичих шаардлага тавьсан” гэсэн юм. Харин залуус “Бид улсын бүртгэл дэх, бичиж, хэлж хэвшсэн хаягаа л өгсөн. Яагаад буруу гэж” хэмээн гайхширч байлаа.
2024-03-29
Хотын соёлыг төлөвшүүлэхээр амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна
Хотын соёлыг төлөвшүүлэх хүрээнд амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад амьтдыг таниулах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэ хүрээнд өнөөдөр нийслэлийн ерөнхий боловсролын 1 болон 16 дугаар сургуулийн тавдугаар ангийн сурагчид хамт олноороо амьтны хүрээлэн дэх амьтадтай танилцлаа.
2024-03-28
Шинэ Зуунмод дагуул хотыг 31 мянган га талбайд байгуулна
Бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, орон зайн оновчтой төлөвлөлт бүхий дагуул хот байгуулах зорилтын хүрээнд бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, тогтвортой хөгжлийг дэмжих бодлогыг тодорхойлох зорилгоор Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулж буй.
2024-03-28
Гамшгийн дохио 16.00 цагт дуугарна
Улсын хэмжээнд өнөөдөр 16.00 цагт гамшгаас хамгаалах дадлага сургуулилалт зохион байгуулна. Бүх аж ахуйн нэгж, байгууллагынхан үүнд ажилтнуудаа бүрэн хамруулахыг Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ)-аас уриаллаа. Дадлага сургуулилалтын үеэр гамшгийн зарлан мэдээлэх дохиог гурван удаа дуугаргана. Дохио эхний удаа дуугарахад байгаа газрынхаа аюулгүй цэгт суух нь. Аюулгүй цэг гэдэгт барилгын даацын хана, бат бөх ширээ, ариун цэврийн өрөө зэргийг хамруулах аж. Дохио хоёр дахь удаагаа дуугарахад гадагшаа гарч, аюулгүйн талбайд цугларах ёстой
2024-03-28