Цасанд боогдсон малчдыг нүүлгэн шилжүүлж байна
Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас Төв аймгийн Эрдэнэсант, Бүрэн, Лүн, Өндөрширээт суманд нөхцөл байдал хүндэрч, иргэд, малчид цасанд боогдсон, өвөлжөөндөө бууж амжаагүй зэрэг асуудал үүсээд байна.
2023-11-08
Төв аймгийн Лүн суманд шуурганаас болж нэг иргэн амь эрсэджээ
Төв аймгийн Лүн суманд арваннэгдүгээр сарын 4-ний өдрийн 05:30 цагт орсон цас 11 цаг үргэлжлэн, аюулт үзэгдлийн хэмжээнд хүрсэн. Цаг уурын аюулт үзэгдлийн улмаас 17 иргэн шуурганд төөрсөн дуудлага, мэдээллийн дагуу ажиллаж, 16 иргэнийг эсэн мэнд олж, нэг иргэн амь эрсэдсэн.
2023-11-08
Урамшууллыг нэмснээр сэрүүний улиралд шингэн сүүний нийлүүлэлт өсжээ
Засгийн газрын 2020 оны “Журам батлах тухай” 130 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн малын түүхий сүү нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид мөнгөн урамшуулал олгох журам”-ыг хэрэгжүүлснээр хуурай сүүний импортын хамаарал буурч, сэрүүний улирлын шингэн сүүний нийлүүлэлт нэмэгджээ.
2023-11-08
Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцыг хянаж байна
УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцыг хянах, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор орон нутагт ажиллаж байна.
2023-11-01
2368 өрхөд “Нүүдэлчин” зуух олгох нь
Тус зуух нь угаасан коксжих нүүрс түлэх зориулалттай, давхар шаталттай, хаягдал үнс, утаа тортог, угаарын хий бага ялгаруулдаг, түлшинд хэмнэлттэй зэрэг олон давуу талтай учир агаар, орчны бохирдол, эрчим хүчний хэрэглээг бууруулахад чухал хувь нэмэр оруулна гэж тооцоолсон байна. Эл хөтөлбөрийн хүрээнд шинэ техник, технологи, инновац шингэсэн дэвшилт шийдлүүд нэвтрүүлэхээр төлөвлөсний нэг нь “Нүүдэлчин” зуух гэнэ. Үүнийг орон нутгийн засаг захиргааны байгууллага зах зээлийнх нь үнээс 10 дахин бага ханшаар тооцож, 100 мянган төгрөгөөр айлуудад олгож буй аж. Тус аймаг ирэх жилд багтаан гэр хорооллынхоо бүх айлыг ийм зуухаар хангахаар төлөвлөжээ.
2023-10-18
Төмсний хураалт 50.7 хувьтай байна
26.4 мянган га-гаас 34.8 мянган тонн улаанбуудай, 9.2 мянган га-гаас 82.2 мянган тонн төмс, 6.6 мянган га-гаас 72.9 мянган тонн хүнсний ногоо
2023-10-03
Жилд 400-600 үхэр зах зээлд нийлүүлдэг
Тус аж ахуй нь нэг дор 600 үхэр зэрэг бордох хүчин чадалтай бөгөөд жилдээ 400-600 үхэр зах зээлд нийлүүлдэг байна. Орон нутгийн 15 орчим хүнийг ажлын байраар хангаж, сумын болон зэргэлдээх аймгийн 120-160 малчин өрхтэй хамтран ажиллаж стейк болон өвлийн үдэш зэрэг үхрийн махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
2023-10-02
Мах боловсруулах салбарын тулгамдсан асуудлыг хэлэлцлээ
Мах боловсруулах салбарын талуудын уулзалт, хэлэлцүүлэг Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Төв номын санд боллоо. Тус уулзалтаар мах боловсруулах салбарт тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд шийдвэрлэх арга зам болон тус салбарыг экспортын чиг баримжаатай хөгжүүлэхэд гаргаж буй шийдэл, сүүлийн үед хийж буй ажлуудын талаар хэлэлцсэн юм.
2023-10-02
Энэ жил хүнсний ногооны 82 хувийг дотоодоос хангана
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүнс, хөдөө аж ахуйн салбарын аж ахуйн нэгжүүдэд ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт байрлах “Бялхам ивээл” ХХК-ийн хүлэмжийн аж ахуйд ажиллалаа. Тус компанийн үүсгэн байгуулагч, БНСУ-ын иргэн Ким Сон Чёл нь 2002 оноос нарийн ногоо тариалж, туршилт, судалгааны ажлаа эхэлжээ.
2023-09-29
Хөвсгөл аймгийнхан органик бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа
Энэ бүслүүрт Хөвсгөл нуур орчмын найман сумын газар нутаг хамаардаг. Ийм газарт бэлчиж, тайга, ойн, эмийн ургамлаар хооллож байгаа мал эрүүл, мах нь органик юм” гэж онцолсон. Аймгийн удирдлага энэ боломжоо ашиглан малчдынхаа орлогыг өсгөх, эрүүл мах экспортод гаргахын тулд тодорхой ажлуудыг зохион байгуулж эхэлжээ. Тухайлбал, аймгийн Мал эмнэлгийн газраас орон нутгийнхаа малыг нарийвчлан бүртгэлжүүлж буй. Улмаар Хөвсгөл аймгийн сумууд эрүүл бүс гэсэн үнэлгээ ч авч эхэлсэн байна. Жишээ нь, Ханх, Алаг-Эрдэнэ, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Түнэл, Эрдэнэбулган сум эрүүл бүсээр нэрлэгджээ.
2023-09-25