Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хөдөө

 Б.ЯДАМЖАВ: Малчдын хамтын оролцоонд тулгуурлан бэлчээрийн ашиглалт, хуваарилалтыг зохицуулж байна

 “Би Увс аймгийн Зүүнговь сумын хүн. Аав минь анх надад зах зээлээ дагаж нутгаасаа гарч амьдралаа залгуулах хэрэгтэй гэж зөвлөн одоогийн оршин суугаа Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт 2005 онд ирж суурьшиж байлаа. Энэ нутагтаа ирээд 19 жил болж байна. Аав минь намайг газар тариалангийн өлгий, мал ахуйгаа өсгөхөд таатай энэ сайхан газар нутагт суух боломжоор хангаж нүүлгэж өгөөд дараа жил нь бурхны оронд заларсан. Тийм болохоор би үржил шимт энэ сайхан нутагтаа ирсэндээ талархаж явдаг даа” хэмээн даруухан өгүүлэх энэ эрхэмийг аймгийн аварга малчин Б.Ядамжав гэдэг.
2024-01-22

Зэвсэгт хүчний анги, нэгтгэлүүд өвөлжилт хүндэрсэн сумдад ажиллаж байна

Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл, Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн есөн цэргийн алба хаагч дөрвөн нэгж техниктэйгээр өвөлжилт хүндэрсэн сумдад ажиллаж байна. Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн ахлах ахлагч Ц.Энхбаяр, ахлах ахлагч Ч.Одбаатар, ахлах ахлагч Ш.Баваасан, жолооч Г.Гиваа нар Төв аймгийн Эрдэнэсант, Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн дэслэгч М.Чойнхор, сургагч ахлагч Ц.Ганболд, ахлах ахлагч У.Нямцог, жолооч Д.Энхтөр, С.Баасанхүү нар Төв аймгийн Лүнд суманд ажиллаж, малчин тээвэрчдэд байгалийн давагдашгүй хүчин зүйлийг даван гарахад нь тусалжээ.
2024-01-22

Дундговь аймгийн 75 хувь нь зудын өндөр эрсдэлд оржээ

Тус аймгийн нийт нутгийн 75 хувь нь зудын өндөр эрсдэлтэй байна. Нутгийн малчид “Урьд жилүүдийнхээс цас ихтэй, хөр цасанд мал бэлчээрлэх боломжгүй байгаагийн улмаас бэлдсэн өвс, тэжээл нь хүрэлцэхгүй малын хорогдол их гарсан. Энэ жил малынхаа багагүй хувийг бойлсон ч малын мах, түүхий эд үнэгүй байгаа нь малчдын амьдралд хүнд тусаж байна” хэмээн ярьжээ.
2024-01-20

ӨМНӨГОВЬ: 33 нярайг яаралтай тусламжийн нисдэг тэргээр тээвэрлэжээ

Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж "Нутгийн хишиг" хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж буй. Үүнийхээ хүрээнд "Нисдэг баг" зорилтыг дэвшүүлэн, амжилттай хэрэгжүүлэн ажиллажээ.
2024-01-19

ӨМНӨГОВЬ: Гэр бүлээ батлуулсан өдөр цалинтай амардаг болно

Өмнөговь аймгийн хэмжээнд гэр бүлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхийг дэмжихээр тус аймгийн Засаг дарга Р.Сэддорж захирамж гаргажээ. Тухайлбал, Өмнөговь аймаг 2024 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарласантай холбогдуулан байгууллагын ажилтан, албан хаагчийн гэр бүлээ батлуулсан өдөр цалинтай чөлөө олгохыг аймгийн Засаг даргын 2024 оны А/01 дүгээр захирамжаар баталлаа.
2024-01-18

ӨМНӨГОВЬ: "Улсын аварга саальчин" 1, "Улсын аварга малчин өрх" 10-аар НЭМЭГДЛЭЭ

Монгол Улсын Засгийн газраас XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан Улсын аварга малчин, хошой аварга малчин, аварга саальчин, аварга фермер, тариаланчдыг тодруулжээ. Өмнөговь аймгийн хувьд "Улсын аварга саальчин" 1, "Улсын аварга малчин өрх" 10-аар нэмэгдлээ. 
2024-01-18

Өвөлжилт хүндэрсэн аймаг, дүүргүүдэд хивэг, тэжээл, шатахуун олгохоор боллоо

Цаг уурын байгууллагаас манай орны дийлэнх нутагт өвөлжилт хүндэрснийг мэдээлээд буй. Тодруулбал, энэ сарын 10-ны байдлаарх үнэлгээгээр найман аймгийн 18 сумд төмөр буюу шилэн, 16 аймгийн 85 сумд цагаан зуд нүүрлэж, 16 аймгийн 75 сумд цагаанаар зудархуу байгааг тогтоосон юм. Тэгвэл үүнтэй холбоотойгоор Улсын комисс өвөлжилт хүндэрсэн зарим аймагт улсын нөөцөөс шатахуун, хивэг, тэжээл олгохоор болжээ
2024-01-16

А.Дорждагва: Байгаль цаг уурын бэрхшээлээс илүү малын гаралтай түүхийн эдийн үнэгүйдэл хамгийн том чөдөр тушаа болж байна

УИХ-ын дарга Г.Занданшатар, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нар Архангай аймгийн Булган суманд оторлож байгаа малчин өрхүүдийн төлөөлөлтэй уулзаж, өвөлжилтийн нөхцөл байдал, цаг үеийн хүндрэл бэрхшээлийн талаар мэдээлэл сонслоо.
2024-01-16

Олон улсын чанартай “Замын-Үүд хуурай боомт” байгуулна

Засгийн газраас Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэр дэх “Бүс нутгийн логистикийн төв”-ийг ашиглан олон улсын чанартай “Замын-Үүд хуурай боомт” байгуулахаар шийдвэрлэв.
2024-01-15

Хэнтий аймагт 20 тн шатахуун, 175 тн тэжээл олгохоор боллоо

доогоор аймгийн хэмжээнд 11 суманд нийт 6779 толгой мал хорогдоод байгаа нь нийт малын
2024-01-15

ЗАВХАН: Тосонцэнгэл сумынхан отроор яваа малчдаа эргэж, дэмжлэг үзүүлэв

Манай малчдад тусалж нутагтаа өвөлжүүлж байгаа Хөвсгөл аймгийн зарим малчидтай
2024-01-14

Малын тоо толгой хэт өсөж, бэлчээрийн доройтолд хүргэж байна

Сүүлийн 80 жилд Монгол Улсад агаарын дундаж температур 2.25 хэмээр нэмэгдсэн нь дэлхийн дунджаас хоёр дахин өндөр үзүүлэлт болж байна.
2024-01-03

Баян-Өлгий аймагт төөрсөн иргэнийг эсэн мэнд олжээ

Тус аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчдыг
2024-01-03

Ашиглалтад оруулаад нэг жил ч болоогүй спорт заал тараа таниулав уу

“Эрдмийн эхлэл” нь Увс аймаг дахь хувийн хэвшлийн ганц сургууль аж. Тус сургуулийнхан өөрсдийн хөрөнгөөр спорт заалаа барьж, ашиглалтад оруулсан гэнэ. Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан сургуулийн захиргаанаас өчигдөр “Спорт заалны татуурга тасарсан тул бид 2023 оны арванхоёрдугаар сарын 28-наас заалны үйл ажиллагааг зогсоосон. Аюулгүй байдлын үүднээс заалны дээвэр нураах ажлыг эхлүүлсэн болно. Одоогоор карказ нийлүүлсэн компани, угсарсан байгууллагатай холбогдож арга хэмжээ авч байна” гэсэн мэдэгдэл гаргаад, спорт заалны барилга чанаргүйгээс болж нурсан нь ташаа хэмээн мэдээлсэн юм. Өдгөө спорт заалыг засах ажлыг үргэлжлүүлж буй бөгөөд хэзээ ашиглалтад оруулах нь тодорхойгүй гэв. 
2024-01-03

Автозамын боомтыг 24 цагийн горимд шилжүүлэн ажиллуулах туршилтыг амжилттай хэрэгжүүллээ

Монгол Улс автозамын боомтыг анх удаа 24 цагийн горимд шилжүүлэн ажиллуулах туршилтыг амжилттай хэрэгжүүллээ. Тодорхой хэлбэл, Замын-Үүд автозамын боомтын ачаа тээврийн хэсгийг энэ сарын 16-31-нийг хүртэл 24 цагаар ажиллуулж байна. Туршилтын хугацаа амжилттай үргэлжилбэл ачаа тээврийн хэсэг цаашид 24 цагаар үйл ажиллагаагаа явуулах юм.
2024-01-01

Архангай аймаг адуу, үхрийн тоогоор тэргүүлжээ

Улсын хэмжээнд 2023 оны эцэст, мал тооллогын урьдчилсан дүнгээр 64.7 сая толгой мал тооллогдлоо. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 9.1 хувиар буурсан үзүүлэлт юм.
2023-12-27

ӨМНӨГОВЬ: Баруун чиглэлийн 30 км авто замыг байнгын ашиглалтад хүлээн авлаа

Өмнөговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Нутгийн хишиг” хөтөлбөрийн томоохон зорилт болох “Нутгийн зам" хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2023 онд баригдсан Даланзадгад-Гурвантэс чиглэлийн 30 км замыг Улсын комиссын шийдвэрээр байнгын ашиглалтад хүлээн авч, өнөөдөр тус замын хөдөлгөөнийг албан ёсоор нээлээ.
2023-12-26

Орон нутаг руу шатахуун түгээх боломжоор хангана

УОК-ын Шуурхай штабаас газрын тосны бүтээгдэхүүн импортлогч, худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжийн удирдлагуудтай уулзалт хийлээ. Уулзалтад Ник, Петростар, Шунхлай, Сод Монгол, Магнай трейд, Газ Ойл, Нью энержи стар, Синчи ойл зэрэг аж, ахуйн нэгжийн удирдлагууд оролцож, шатахуун тээвэрлэлтийн нөхцөл байдал, тулгамдаж байгаа асуудлын талаар санал солилцжээ.
2023-12-24