Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Байгаль орчин

Сэлбэ голын усны түвшин Дамбадаржаа орчимд 131 см-т хүрчээ

“Натур” орчимд үерийн ус ихтэйгээс ойролцоох айл өрхүүд ч эрсдэлд оржээ. Мөн орон сууцын гадна автомашин байрлуулбал усанд автах эрсдэлтэй байна. Түүнчлэн Гачуурт орчмын зуслангийн бүсийн авто замын дагуу шар усны үер бууж, зорчиход хүндрэлтэй болов. Энэ он гарснаас хойш голын халианы усанд автсан дөрөв, гүний болон хөрсний шар усны үерт автсан 88 дуудлагын дагуу онцгой байдлын алба хаагчид ажилласан гэнэ. Нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид 10 000 тн ус соруулж, 10 орчим тн лагийг зөөвөрлөөд буй аж.
2024-04-08

Он гарсаар 14 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлагаар ажиллажээ

Хэнтий аймгийн Баян-овоо, Дорнод аймгийн Матад суманд өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 07-нд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа.  Дээрх хоёр түймэрт  урьдчилсан байдлаар хээрийн 11300 га талбай шатсан байна. 
2024-04-08

Ихэнх нутгаар дулаан, нутгийн өмнөд хэсгээр бороотой

 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр, 10-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнодын тал нутгаар, 11-нд нутгийн хойд хэсгээр, 12-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно.
2024-04-08

Хээрийн түймрүүдийг бүрэн унтраалаа

Хаврын хуурайшилтын үе эхэлсэнтэй холбогдуулан ой, хээрийн түймрийн дуудлага эрс нэмэгдэж байгаа тул ой, хээрт явахдаа галын аюулгүй байдлыг сайтар хангаж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2024-04-07

Орхон, Сэлэнгэ, Онон голын сав газраар бороо, нойтон цас орно

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.  
2024-04-07

Ойн түншлэлийг бэхжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Ахужа нар Ойн засаглал ба нэмүү өртгийн сүлжээний хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх баримт бичигт өчигдөр гарын үсэг зурлаа. Энэ нь ойн түншлэлийн үйл ажиллагааг дэмжин хэрэгжүүлэх, бэхжүүлэх, үр нөлөөг нь оновчтой болгох зорилготой, Монгол, Конго, Габон, Гайана, Хондурас, Уганда, Замби гэсэн долоон улсад хэрэгжүүлэхээр төлөвлөсөн санаачилга юм байна
2024-04-05

2.8 сая ам.долларын санхүүжилттэй ойн засаглалын хөтөлбөр хэрэгжүүлнэ

БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч Винод Ахужа нар НҮБ-ын ХХААБ болон Европын Холбоо (ЕХ) Ойн засаглал ба нэмүү өртгийн сүлжээний хөтөлбөр (ОЗНӨСХ)-г хамтран хэрэгжүүлэх баримт бичигт гарын үсэг зурлаа.
2024-04-05

“Мод үржүүлгийн бизнес эрхлэх аж ахуйн нэгжүүд л тусгай зөвшөөрөл зайлшгүй авах ёстой”

Аж ахуйн нэгж, байгууллага төдийгүй иргэд БОАЖЯ-ны зөвшөөрөлгүйгээр мод үрслүүлж, үржүүлэх хориотой, ийм зохицуулалт саяхнаас үйлчилж эхэлсэн гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархаад буй. Тэгвэл Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын дарга Б.Оюунсанаа үүнийг ташаа мэдээлэл хэмээн үгүйсгэлээ. Тэрбээр “Аж ахуйн нэгж, байгууллагууд, айл өрхүүд хашаагаа, орчин тойрноо “ногооруулах” зорилгоор мод, бут тарьж, үрслүүлэхэд зөвшөөрөл авах шаардлагагүй. Харин мод үржүүлгийн чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулж, бизнес эрхлэх сонирхолтой, төрөөс зарлаж буй тендер, худалдан авах ажиллагаанд оролцох, тарьц, суулгац их хэмжээгээр нийлүүлэх аж ахуйн нэгжүүд зайлшгүй тусгай зөвшөөрөл авах шаардлагатай
2024-04-05

Нойтон цас орж, цасан шуурга шуурна

Маргааш буюу дөрөвдүгээр 5-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, нөгөөдөр Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, IV/7-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 8-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно.
2024-04-04

Түмэнцогт сум мөсөн зудтай байна

Тодруулбал, Баян-Өлгийн Сагсай, Увсын Баруунтуруун, Зүүнговь, Сагил, Түргэн, Давст, Малчин, Тэс, Наранбулаг, Завханы Их-Уул, Тосонцэнгэл, Баянхайрхан, Тэс, Сүхбаатарын Баруун-Урт, Хэнтийн Өмнөдэлгэр, Мөрөн, Дорнодын Баянтүмэн сум цагаан зудтай байна. Баян-Өлгийн Булган, Улаанхус, Увсын Хяргас, Завханы Цагаанчулуут, Цэцэн-Уул, Баянтэс, Алдархаан, Нөмрөг, Хөвсгөлийн Улаан-Уул, Цэцэрлэг, Төв аймгийн Эрдэнэ, Хэнтийн Галшар, Дорнодын Халхгол сумд цагаанаар зудархуу байгаа ажээ. Манай орны нийт нутгийн 30 гаруй хувь нь өдгөө цастай байгаа юм.
2024-04-04

Б.Бат-Өлзий: Малын сэг зэм дээр улстөржилт хэрэггүй

Дорнод аймгийн Матад сум, Эрдэнэбадрах баг, 19 дүгээр талбайн урд хоёр газарт устгалын цэг байгуулан 154 бод, 240 бог зээр 65 сэг зэмийг бөөгнүүлэх ажил хийгдэж байна. Цаашид сумын баг тус бүрд устгалын цэг үүсгэн сэг зэмийг бөөгнүүлэн цэвэрлэж халдваргүйжүүлэх ажил хийгдэж байгаа аж. 
2024-04-03

Зургаан аймгийн 17 суманд цагаан зудтай байна

Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цаг агаарын мэдээнд суурилан зудын байдалд үнэлгээ хийхэд Сүхбаатарын Түмэнцогтод цасны нягт 0.36 г/см3 мөсөн (төмөр) зудын, 6 аймгийн 17 суманд цагаан зудын, 7 аймгийн 13 сум, нийслэлийн 1 дүүрэг цагаанаар зудархуу байна. 
2024-04-03

 Нуурын эрэгт боогдсоноос болж олон тооны сугас, хадран үхсэн гэв

Хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч, мэргэжилтэн, судлаачаас бүрдсэн зургаан хүнтэй баг тухайн газарт ажиллаад, загаснууд гаднын ямар нэг нөлөөгүй, хүчилтөрөгчийн дутагдалд орж үхсэн гэж дүгнэлээ. Гол, нуур хөлдөх, гэсэх үед ийм явдал тохиох нь бий. Гэхдээ ШУА-ийн Биологийн хүрээлэнд нарийвчилсан шинжилгээ хийлгэхээр дээж авсан. Одоо үхсэн загаснуудыг нуураас гаргах, устгах, ойр орчмыг нь ариутгах ажлыг зохион байгуулж байна. Хорогдсон загаснуудын 90 орчим хувь нь Алтайн сугас, үлдсэн нь хадран байсан” гэв.
2024-04-03

Нийт нутгийн 30 орчим хувьд цастай байна

Арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр 3 дугаар сарын 31-ний байдлаар нийт нутгийн 30 орчим хувьд цастай байна.
2024-04-03

Нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, цас орно

Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
2024-04-03

Аялал жуулчлалын чуулган энэ сарын 15-21-ний өдрүүдэд болно

"Монголд зочлох жил 2023-2025" үйл ажиллагааны хүрээнд Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос дөрөвдүгээр сарын 15-наас 21-ний хооронд "TOURISM WEEK" өдөрлөгийг Улаанбаатар хотод зохион байгуулахаар төлөвлөжээ.
2024-04-02

Зудын эрсдэл буурсан ч шар усны үер нэмэгдэх төлөвтэй байна

Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг Улсын Онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү өгөв. Түүний мэдээлснээр, дөрөвдүгээр сарын 1-ний байдлаар нийт нутгийн 30 хувь нь цасан бүрхүүлтэй байна. Энэ хэсэгт цасны зузаан долоон см орчим байгаа нь зудын эрсдэлийг бууруулж харин шар усны үерийн эрсдэл нэмэгдэх төлөвтэй байгааг анхааруулав.
2024-04-02

Байгаль хамгаалагчдыг мэргэшүүлэх сургалтын нэгдсэн хөтөлбөртэй боллоо

Байгаль хамгаалагчдыг чадавхжуулах хөтөлбөрийг боловсруулахад Дэлхийн байгаль хамгаалах сан, “Дэ нэйче консерванси”, Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг, Ханнс-Зайделийн сан зэрэг олон улсын байгууллагын Монгол дахь салбар нэгж, “Зэрлэг амьтан, ургамлын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний чадавхыг бэхжүүлэх төсөл”, “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төсөл”-ийн судлаач, мэргэжилтнүүд оролцжээ. 
2024-04-02